
Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 26-нд товлогджээ.
Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын тамирчин Монтел Жексон тодорсон бөгөөд тэд "UFC FIGHT NIGHT: BLACHOWICZ VS. RAKIC" өдөрлөгийн хүрээнд тулалдах аж.
Тэд өнгөрсөн оны есдүгээр сард тулалдах хуваарьтай байсан ч Д.Батгэрэлийн АНУ-ын виз авах хугацаа нь хойшилж, улмаар тулаан цуцлагдсан билээ.
Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байгаа бол түүний өрсөлдөгч UFC-д долоон тулаан хийж, тав ялаад байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал