БНСУ-ын www.news1.kr сайт Солонгост ирсэн Монгол Улсын хоёр иргэнээс омикрон хувилбарын халдвар илэрсэн гэх мэдээлэл гаргаад буй. Энэхүү мэдээлэл албан ёсоор тодорхой болоогүй ч үүнээс шалтгаалж Улаанбаатар-Сөүл чиглэлийн зарим нислэг цуцлагдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Энэ талаар МИАТ ТӨХК-аас тодруулахад энэ 7 хоногийн лхагва, бямба гарагт хийгдэх байсан Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг цуцлагдсан гэх мэдээлэл өглөө.
Г.Жүгдэр