Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д халаа сэлгээ хийгдэж эхэлжээ. Тодруулбал УБТЗ-ын Зүтгүүр хариуцсан замын орлогч дарга, Хөдөлгөөн эрхэлсэн замын орлогч дарга, Захиргаа удирдлага хариуцсан замын орлогч дарга, Аюулгүй ажиллагаа эрхэлсэн Ерөнхий орлогч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж эх сурвалж мэдээллээ. Дээрх орлогч дарга нар нь Монголын талаас томилогдсон удирдах албан тушаалтнууд аж. 01-р сарын 15-нд ажлаас чөлөөлөгдсөн орлогч нарыг орлох хүмүүсийг үүрэгт ажилд нь томилох шийдвэр гарсан байна.
Г.Жүгдэр