Өнгөрсөн шөнө АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчлан саатуулжээ. Тэрбээр ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдээс цугларсан хандив тусламжийн мөнгийг хувьдаа завшсан гэх асуудлаар шалгагдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан.
Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрээр хууль бусаар чөлөөлөгдсөн хэмээн үзэж, 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхийн шийдвэр Д.Нямхүүгийн талд гарч байв.