Зөөвөрлөгдсөн 199 тохиолдол илэрснээс 92 нь Туркээс бүртгэгджээ

2022-1-6
578

Коронавирусийн омикрон хувилбар 138 улсад бүртгэгдсэн байна. Энэ вирусийн улмаас нас барсан хүний тоо 108 хүрчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайхан өглөө.

Тэрээр "Омикрон хувилбар дэлхийн олон оронд тархаж байна. Тухайлбал, Европын холбооны улсууд үүн дотор Автри, Норвеги, Герман улсад сүүлийн 24 цагт халдварын тохиолдол хамгийн их бүртгэгджээ. Түүнчлэн Америк болон Канад улсад халдвар эрчимтэй тархаж байна. Манай улсын хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрсдэлд суурилсан хилийн тандалын хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. 11 дүгээр сарын 27-ноос нийт 106 нислэгээр 10 мянга гаруй зорчигч ирсэн. Эдгээрээс 199 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. Халдвар илэрч буй тохиолдлуудыг улс орноор нь ангилбал Туркээс 92 тохиолдол, Тайландаас 29, АНУ-аас 25, БНСУ-аас 12, Дубайгаас 11 тохиолдол зөөвөрлөгдөн бүртгэгджээ. Дубай, Тайланд, Туркээс ирж буй групп аяллаас маш олон зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдаж байна. Тиймээс иргэд аяллаа төлөвлөхдөө эрсдэлээ анхаарах шаардлагатай байна. Нийтдээ 106 нислэгийн 59 нислэгээс буюу хоёр нислэгийн нэгээс нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байна. Үүн дээр манайхаас тандалтын судалгаа хийж, хариу арга хэмжээ авч байна. ЗӨСҮТ болон НЭМҮТ-тэй хамтран ажиллаж байна.

Мөн цагдаа, тагнуул, УОК хамтарч байна. Тусгаарлалтын гурав хоногт байх хугацаанд иргэдээс шинжилгээ авч байна. 48 дахь цагаас нь шинжилгээ авч, 72 цагаас өмнө хариуг гаргаж байна. Бид арванхоёрдугаар сарын 25-наас гурван хоногийн тусгаарлалтыг эхлүүлсэн. Энэ хугацаанд 98 тохиолдол илэрсэн. Ойрын хавьтлын судалгаа хийж, өрх рүү мэдээлэл нь явж байна. Мөн хилийн боомтууд дээр эрсдэлд суурилсан боомтын тандалтын хариу арга хэмжээнүүд хэрэгжиж байна" гэлээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.