Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас БНСУ руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхлэв.
Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулахад "Тийм зүйл байхгүй. Худал мэдээлэл. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид-19 эерэг илэрвэл ХӨСҮТ рүү мэдээлэгддэг. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн байна. Монгол улсын хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна." гэсэн хариулт өглөө.