Засгийн газар өнөөдөр 13.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх юм байна.
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан. Тухайлбал, “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан. Мөн Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав. Түүнчлэн гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно гэсэн шийдвэрүүдийг гаргасан.