БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ лайв хийж байна. Учир нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дуудагдан шүүгдсэн аж.
Тэрээр лайвдаа "Энэ сарын 4-ний өдөр буюу Мягмар гарагт өөрийн цахим хуудсаар хийсэн лайв хийсний дараа надад шүүхээс хилийн хориг тавьж таслан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Надад холбогдуулан Эрүүгийн цагдаа дээр эрүү үүсчихсэн явж байгаа. АТГ дээр эрүү үүсчихсэн яллагдагчаар татчихсан шоронд явуулах гэж байгаа. Над дээр Эрүүгийн цагдаа, АТГ хоёроос хэргийг нь нэгтгээд ажлын хэсэг гарсан. Хоёр прокурор явж байгаа юм байна. Би нэг та нараас айж ичээд байх юм алга шалгуулна. Монголынхоо бүх прокуроруудыг би ийм хууль бус зүйл хийдэг гэж итгэхгүй байна. Шударга прокурор бол байгаа.
Би Солонгос улсад 2018 онд эмнэлэгт үзүүлсэн бичиг баримт MRI зураг байна. Үүнийг шүүгчид танилцууллаа. Хамар тархины хүнд ноцтой үрэвсэлтэй ойрын хугацаанд хагалгаанд орох заалттай. Гэсэн хэдий ч өнөөдөр надад хилийн хоригийн таслан сэргийлэх арга хэмжээ авч байна. 2018 оноос хойш эмчилгээнд орж чадаагүй явж байгаа. Миний энэ хамрын халхавч цаашаа бөглөрчихсөн бараг идээлээд тархи руугаа орж байж ч магадгүй. Би үхэхээс айхгүй. Хүн угаасаа төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Харин үхэхдээ нэр цэвэр үхвэл үр хүүхдэдээ үлдээж байгаа нь том буян тэр.
2018 оноос хэвлэл мэдээллээр машины наймаачин хулгайч, дээрэмчин, юу юу гэнэ вэ гүтгүүлж сэтгэл санааны байдал жоохон тиймхэн байна. Хулгайчуудтай алалцмаар санагдаад байна. Би бол хүнд мөчөөгөө өгдөг эр хүн биш ээ. Би Ардын намын томчуудтай алалцана аа. Хэнээс нь ч айхгүй. Үзэл бодлоо илэрхийлээд үзнэ ээ. Гэхдээ би төрөө хүндэлнэ.
2018 оноос хойш боорлууллаа, доромжлууллаа. Ядаж байхад энэ захиалгатай сэтгүүл зүй нь ч дайрах юм. Инфлүүсэр гээд байгаа хачин хачин нөхдүүд нь ч дайрах юм. Ардын намын захиалгаар." хэмэээв.