
Францын баримталж буй стратеги бол COVID-19-ийн эсрэг вакцин хийлгээгүй иргэдийг “залхаан цээрлүүлэх” гэж тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэв.
Европын бодлого тодорхойлогчид ийнхүү вакциныг эсэргүүцэгчдийн эсрэг улам бүр хатуу байр суурь баримталж байна.
Э.Макрон Le Parisien сонинд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг нийгмийн амьдралд оролцох боломжийг нь аль болох хязгаарлана” хэмээн онцолсон. Францын зарим улс төрчид Макроны энэ мэдэгдлийг шүүмжилсэн бөгөөд вакцины үнэмлэх олгох тухай саналыг парламент хэлэлцэхээ зогсоогоод байгаа юм.