Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: Үүрийн 4 цагт хатаах шугаманд гал гарч эхэлсэн. Энэ үйлдвэр гурван шугамтай. Гуравдугаар шугам дээр гал авалзсан. Онцгой байдлынхан ирээд үндсэндээ 6 цаг 30 минут гэхэд галыг унтрааж дууссан. Гал гарсан шугам бол өнөөдрөөс ажиллагаагүй болж байгаа. Энийг бол зүүн бүсийн зургаан шугамны нэг шугам нөөц зогсолттой байсан учраас нөөц шугамыг түлшийг нөхөх зорилгоор ажиллагаанд оруулсан. Түлшний нийлүүлэлт өнөөдрийн хувьд хэвийн явж байна. Мэргэжлийн байгууллагынхан гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Өнөөдөр 640 цэгээс ирсэн 3080 тонн түлшний захиалга хэвийн хангагдана.
Түлш үйлдвэрлэдэг үйлдвэр учраас аюулгүй байдлын маш өндөр зэрэглэлтэй. Түлшийг хатаах шугамны 180 хэм бага зэрэг өөрчлөгдөхөд л түлш уугих, гал авалзах аюултай байдаг. Тавантолгой түлш ХХК өөрөө галын 3 машин 25 хүний бүрэлдэхүүнтэй галын ангитай байгаа. Онцгой байдлыг иртэл галыг торгоож газар авхуулахгүй үүднээс галын анги ажилладаг. Онцгой байдлынхан бас сайн ажиллаж тоноглол руу гал алдалгүйгээр унтрааж чадсан байгаа. Хүн гэмтсэн зүйл одоогоор байхгүй нэг хүн эмчийн үзлэгт байна.