Казахууд нэгдүгээрт, эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа, хоёрдугаарт, шинэ Ерөнхийлөгчөөс шинэчлэл хүлээж байсан ч тэр нь талаар болсон учраас гудамжинд гарсан. Энэ бол ВВС-ийн сурвалжлагч, Төв Азийн шинжээч Абдужалил Абдурасуловын дүгнэлт юм.
"Улс орныг 30 жил удирдсан Нурсултан Назарбаев 2019 онд огцорсны дараа олон хүн өөрчлөлт гарна гэж найдаж бас хүлээж байсан. Тэд шинэ нүүр царай гарч ирнэ, илүү их эрх чөлөөтэй болно гэж итгэж байсан" гэж Абдужалил Абдурасулов хэлэв.
Харин шинэ Ерөнхийлөгч нь Назарбаевын тойрон хүрээлэгч, тухайн үеийн Сенатын спикер Касым-Жомарт Токаев байсан юм. Түүний эхний алхамуудын нэг нь өмнөх ерөнхийлөгчийн нэрэмжит нийслэл Астана хотын нэрийг Нур-Султан болгон өөрчлөх явдал байв.
"Энэ нь Назарбаевын барьж байгуулсан бүхэл бүтэн тогтолцоо цаашид үргэлжлэн амьдрах болно гэсэн дохио байлаа. Токаевын засаглалын гурван жилийн хугацаанд ямар ч шинэчлэл хийгдээгүй. Хүмүүс үүнд маш их сэтгэл дундуур байна" гэж ВВС-ийн сурвалжлагч хэлэв.
Түүний бодлоор сэтгэл дундуур байгаагийн шууд шалтгаан нь эдийн засгийн зогсонги байдал, цар тахал бөгөөд харин энэ эсэргүүцлийн шалтгаан нь шингэрүүлсэн хийн үнийн өсөлт байв. Гэвч энэ нь улс төрийн шаардлагаар үргэлжиллээ.
Харин шатахууны үнийн өсөлт нь зөвхөн шинэчлэлийн үр дагавар буюу татаасаас зах зээлийн үнэд шилжсэн явдал байв гэжээ.