Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна

2022-1-6
47009

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гаргасан давхар дээлний гомдлоор өнгөрөгч 12 дугаар сарын 27-нд товлогдоод байсан ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлов.   Энэ нь давхар дээл өмсч “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүдийг бухимдуулж, дахин хоног тоолох ядаргаанд оруулчихлаа.

МАН-ын эрх мэдэлтнүүд болон Ерөнхийлөгчийн хүрээнд  ҮХЦ гомдол гаргагчдын талд шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж авч Л.Оюун-Эрдэнийн танхимыг давхар дээлтнүүдээр сэлбэх анхны тохиролцоо байв. Бүр оны өмнө энэ өөрчлөлтийг хийж, явах хийгээд ирэх  хүмүүсийнхээ хүлээлтийг нэг тийш нэг мөр шийдэх хүсэл Ерөнхий сайдад ч байсан байх.

Гэтэл ҮХЦ дуран дээр нь хясна гэгч болгочихлоо. Он гарсаар нэгэн долоо хоног өнгөрөх гэж байхад ҮХЦ энэ хурлын товыг одоо болтол тогтоогоогүй байна. Ийм байсаар байтал сайдын сандал ширээ зүүдэлж, цаг минутаар хүлээж байсан хүмүүс баярлахгүй нь тодорхой шүү дээ.

Мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдсан. Тус хорооны гишүүд ууртай байна билээ. Байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас эхлээд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр, Х.Болорчулуун  нар хатуухан хариуцлага ярьсан. Төмөр замыг УИХ-аар хэлэлцүүлээгүй, Эрдэнэс Тавантолгойн ашгаар олон газрыг санхүүжүүлж ашиггүй болгож байна, Төрөөс авсан мөнгөө төрийн мөнгөөр эргүүлэн төлдөг гэхчлэн  асуудалд гишүүд тун бухимдангуй байв.

Ер нь ҮХЦ-ийн хуралдаан хойшилсноос хойш гишүүд УИХ-ын гишүүд тун ууртай байгаа гэсэн яриа  дуулдаад байна. Давхар дээл өмсөхөөр догдолж байсан зарим нэг нь бүр галзуурахад “ганц хуруу дутуу” гэгчээр тун давчуухан яваа сурагтай.  

Дан дээлтэй сайд нараа хялайж хардаг, дуудаж загнадаг болсон юм байх. Үүнээс нь цэрвэсэн сайд нар дөлж давхиад УИХ-ын хороодын хуралдаанд  очихгүй байгаа, хөөрхий муусайн дэд сайдуудаа илгээдэг болсон гэнэ. Үнэхээр ч өчигдрийн хуралдаан дээр нэг ч сайд харагдсангүй, харин хэд хэдэн яам газрын дэдүүд л тэнд  бүлтгэнэж байгаа харагдана лээ. Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнөөс эхлээд чичлүүлж  “чимхүүлсэн” нь байгаа байх.

ҮХЦ-ийн хуралдаан  хойшилсноор УИХ, Засгийн газрын хооронд  цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарч эхлэв үү гэж харагдаж байна.  Давхар дээлийн асуудал эрх баригч намын дунд хэрүүлийн алим болж, төрийн ордны хоёр талд дан дээлтэнгүүдийн Засгийн газар, давхар дээл хүлээсэн УИХ-ын гишүүд өөд өөдөөсөө  хялайж харах талцал үүсч магадгүй юм.

Давхар дээлээ өмсөөгүй горилогчид Засгийн ажлыг УИХ дээр унагаахаа, хойш нь чангахаа өлхөн чадна. Энэ ч бас бага хэрэг.

Хэрэв энэ Засгийн газарт цаашид  дан дээлтэй сайдууд олонх байсаар байвал УИХ гишүүд Л.Оюун-Эрдэнийн танхимыг зайлшгүй өнхрүүлж таарна. Засгийн газрыг унагах ажиллагааг гардан зохион байгуулагчид нь мөнөөх давхар дээл өмсөхөөр санаархагчид, горилогчид байх болно гэдэг нь бүр тодорхой. Ингэж тэд хорслоо тайлж, хожлоо авах арга зам хайна.

УИХ-ын гишүүд ууртай байна. Тэднийг тайвшруулах ганц тун нь давхар дээл л байх гээд байна.

Б.Тулга






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.