Ковидын үед иргэдэд тулгараад байгаа нэг том зовлон нь Эрээнд гацсан ачаа болж байна. Иргэд гаднаас авах барааныхаа үнийг төлж, импортоор оруулж ирэхэд бэлэн болгосон ч захиалсан бүтээгдэхүүнээ авч чадахгүй байгаа. Тэдний захиалсан бараа хил дээр гацаад өчнөөн хугацаа өнгөрч буй. Энэ асуудлыг хэзээ шийдэгдэхийг хүлээж суугаа олон иргэн бий. Тэдний нэг нь Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандаж гар утас руу нь зурвас илгээжээ.
Иргэн уг зурвастаа "Халтар сайд аа, Ачаа бараагаа авмаар байна аа. Аль 9 сарын эхээр захиалсан бараа одоо болтол алгна Хятад цагаан сараар хилээ хаахаас өмнө хилийн цаана гацсан ачаа тээврээ оруулж ирээч ээ. Бас тээврийн хөлс нэмэгдэх ёсгүй шүү. Хурдан шуурхай шийдвэрлэмээр байна аа. Ажлаа хийж мэддэггүй юм бол огцорвол яасан юм бэ" хэмээн бичжээ.
Харин ачаа бараа тээвэрлэлт ложистикийн асуудлыг хариуцан ажиллаад шийдвэрлэх үүргийг хүлээгээд байгаа Л.Халтар сайд тухайн иргэнд хандан "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээв. Иргэн "Эрх мэдэл нь байвал хийчихмээр л байна. Өөрт чинь эрх нь ч байна. Үүрэг нь ч байна. Жаахан ч гэсэн сэтгэл гарга л даа" гэж хариу илгээхэд Л. Халтар сайд "Ирээд хийгээд үз дээ. Тэгээд хэн хариуцдагыг чи ойлгоод буцна даа" хэмээн хариу өгсөн байна.
Үүнээс харахад тээвэрлэлт, ачаа барааны асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд нь хариуцаж мэддэггүй болж таарч байна. Тэгээд хэн гэж...