Т.Баярхүү: Цагаан сарыг хязгаарлаж хориглосон зүйл байхгүй

2022-1-5
4231

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцууллаа. Цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор зарим журам, заалтыг өөрчилсөн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор зарим журмыг өөрчлөх шаардлагатай болсон ба албажсаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье.  Эхний ээлжид эдгээрээс дурдвал, зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудаас бусдыг нь хязгаарлаж байсан нь хэвээр мөрдөгдөнө.

Улбар шар түвшинд 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар тогтоосон байсан бол одоо шинэчилсэн журамд 15 болгож бууруулсан. Харин шар түвшинд 5 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар зохицуулагдсан байсан бол шинэ журамд шар түвшинд ямар нэгэн үйл ажиллагааг хягаарлахгүй, зөвхөн халдвар хамгааллын урьдчилсан сэргийлэх зохицуулалтыг хийж өгөхөөр байгаа. Мөн өмнөх журамд төрийн байгууллага, аж ахуй нэгж, хуулийн этгээд гэдэг байдлаар ялгаатай зааглаж байсныг нэгтгэж зөвхөн хуулийн этгээдэд тавигдах шаардлага байдлаар зохицуулж өгсөн.

Улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ халдварын тархалтын түвшинг тодорхойлж УОК-д өгснөөр түүнд тохирсон шийдвэрийг гаргахаар болсон. Тэгэхээр нийтээр нь хорьж, хязгаарлахгүй, зөвхөн тухайн бүс нутагт тохирсон шийдвэрийг гаргана гэсэн үг.

Үйл ажиллагаанд тавигдах шаардлагын тухайд заримыг цуцалсан ба нийт найман шаардлагыг нэгтгэж тав болгосон. Онцолбол, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан халдварын эсрэг хариу арга хэмжээг авч ажиллаж боломжтой нөхцөлийг бүрдүүллээ" гэлээ

 Шинэ жилийн баяртай холбогдуулан дотоодод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа талаар ЭМЯ мэдээлсэн. Тэгвэл тун удахгүй болох Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцсан эсэх талаар сэтгүүлчид тодрууллаа.

“Энэ асуудлаар УОК, Засгийн газрын хуралдаанаар ярилцсан. Ирэх хоёрдугаар сард болох Цагаан сарын баяраар төрийн байгууллагын түвшинд золголт зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Харин ард иргэдийг аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн уриалга гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, хязгаарлаж хориглосон зүйл байхгүй. Өндөр настнууд, тэр тусмаа вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдэд халдвар тархах эрсдэл байгаа учраас аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалсан” гэв.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.