С.Энхболд: Манай улсад халдарын тоо ихэсч байгаа нь шинэ жилийн баяртай холбоотой

2022-1-5
1068
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд корона вирусийн халдварын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. 
"Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Омикрон хувилбарыг бүртгэж авснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд 138 улсад тархсан байна. Өнөөдрийн байдлаар омикрон хувилбараар  104 хүн нас бараад байна.  голлох шинж тэмдэг нь толгой өвдөх, халуурах, үе мөч өвдөх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй алдилхан байгаа юм.  

Он гарсаар халдварын тоо ихэсч байна. Энэ нь шинэ жилийн баяртай холбоотой. Өнөөдрийн байдлаар 2279 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. 255 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нийт тохиолдол 690 мянга болоод байна. 

Бид хилийн тандалт шинжилгээнүүлдийг эрчимжүүлж байгаа. Өнгөрсөн сарын 27-ноос өнөөдрийг хүртэл 104 онгоц ирснээс 10544  хүн ирсэн. Үүнээс 410 тохиолдол зөөвөрлөгдөж батлагдсан. Үүний 244 нь энхийг сахиулагчид байсан.

Олон нийт манай улсад Омикрон хувилбар бүртгэгдсэн үү хэмээн их асууж байна. Омикрон илрүүлэх аппарат бий. Шинжилгээнүүдийг хийнэ. Энхийг сахиулагч албан хаагчид болон гаднаас ирж буй иргэдээс шинжилгээ авсан. Хариу нь гараагүй. Удахгүй гарах байх. Япон руу мөн шинжилгээний дээжээ илгээсэн. Японоор баталгаажуулна. Энэ сарын сүүлээр хариу нь ирэх байх. Энэ хооронд аппаратны хариуг хүлээнэ.

Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдаж байгаа. Дөрөвдүгээр тунд мөн вакцины судалгаа хийж байна. Судалгаагаар 2,3 сарын дараа үйлчлэл нь буурч байна. Тиймээс гуравдугаар тунгаа хийлгээд гурван сар болсон иргэд дөрөвдүгээр тундаа сайн дураараа хамрагдах боломжтой.

Нэгдүгээр сарын сүүлээр томуугийн вирусийн идэвхжил нэмэгддэг. Хүүхдийн орны дүүргэлт 70 гаруй хувьтай байгаа учир иргэд дархлаагаа дэмжиж, амны хаалтаа сайтар зүүх хэрэгтэй. Омикрон хувилбар маш хурдан тархаж байгаа учир манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал. Вакцины нөөц бол хангалттай бий. Вакцины хугацаа дуусах болоогүй. Манай улсад байгаа вакцинуудын хугацаа ирэх зургаадугаар сарын 30-нд дуусна. Ном журмын дагуу хадгалагдаж байгаа.

Одоогоор хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж ажиллана" гэлээ.

  Х.Соёл





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.