Шүүх: “ЖИ ТАЙМ”-ын хэргийн хохирогч нарт гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлэх ажил явагдаж байна

2022-1-5
851
Олон мянган хохирогчтой “ЖИ ТАЙМ” сүлжээний эрүүгийн хэргийн талаар шүүхээс мэдээлэл өглөө. 
Анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 687 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Оюунчимэгт 5 жилийн хорих ял оногдуулж, 11.830.503.841 төгрөгийг хавсралтад нэр дурьдагдсан хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6.881.661.229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах мөн Төрийн сан дахь МБА-ны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588.699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж шүүхийн захирамжийн дагуу ШШГА-нд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулах, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэг түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 1458 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэг түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 216 тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Давж заалдах шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүх 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 638 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр анхан шатны шүүх рүү буцаан хүргүүлжээ.
Хяналтын шүүх: 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 354 дугаартай тогтоолоор ялтан Э.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нэр бүхий иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд 10 дугаар сарын 04-ний өдөр анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 638 дугаартай магадлалаар Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699.37 төгрөгийг /долоон тэрбум наян есөн сая таван зуун наян найман мянга зургаан зуун ерэн ес төгрөг гучин долоон мөнгө/ 11,352 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа явагдаж, одоогийн байдлаар шийтгэх тогтоолын хавсралтад дурьдсан 01-3528 дугаартай хохирогч нарын гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлээд байна.
Цаашид шат дараатайгаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлэхээр ажиллаж байгаа тул та бүхэн хүлээцтэй хандаж бидний ажилд тусална уу.
 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.