Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ жил цэргийн насны эрчүүд цахимаар бүртгэлээ хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-нийг хүртэлх хугацаанд e-Mongolia-д хандан бүртгүүлэх боломжтой юм.
Цэргийн бүртгэлээ хэрхэн цахимаар хийлгэх тухай зааварчилгааг танилцуулж байна. Төрийн үйлчилгээ таны дэргэд очиж буй бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай хэмээн албаныхан өчигдөр уриалсан билээ.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 насны
- Ахлах офицер -60 насны
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас