Засгийн газар 2021 онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олох өөдрөг тооцоотой төсвийг УИХ-аар батлуулж байсан. Гэвч цар тахлын нөлөө тээвэр, ложистикийн хоцрогдол, Өмнөд хөршийн хилийн боомтын шалгуур зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж нүүрс экспорт үндсэндээ гацаанд орсон. Нүүрсний экспортын мөрөөдлийн мэт төлөвлөгөө 2021 оны эхний хагас жилд бүтэлгүйтэх нь тодорхой болсон тул Засгийн газраас улсын төсөвт тодотгол оруулж экспортлох нүүрсний хэмжээгээ 28 сая тонн болгож багасгаж байв.
Гэвч харамсалтай нь 2021 оны эцэст тодотгол оруулсан хэмжээнээсээ даруй 44.3 хувиар бага нүүрс Монгол Улс экспортолжээ. УУХҮЯ-ны мэдээллээр 2021.12.30-ны байдлаар 15.9 сая тонн нүүрс хилээр гарсан байна.
Товчхондоо нүүрсний экспортоос 1.3 их наяд төгрөгийн орлого олох Засгийн газрын тооцоо, судалгаагүй хэт өөдрөг төлөвлөгөө бүтэлгүйтэж, төсвийн орлого тасалдаад байна.
Г.Жүгдэр

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал