Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ

2022-1-5
68314

Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар 24-ний өдөр таалал төгсөж, Монголчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. 

Талийгаачийг  2021 оны 12 сарын 31-ны өглөө сүүлчийн замд нь үдэх салах ёслол Спортын төв ордонд болсон. Тэгвэл талийгаачийн гэргий Б.Нандинцэцэг  "Мөрөөдөл групп"-ын хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж ,аавуудад  1 сая төгрөгөнд багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ. Энэ талаар "Мөрөөдөл групп"-ын Т.Пагмадулам буюу Дука гэх бүсгүй өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ. Тэрбээр

"Улсын начин Э.Энхбат агсаны гэр бүлийн хүн холбогдож талийгаачийнхаа араас буян хийж байгаа юмаа. Мөрөөдөл группын хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж ,аавуудад 1сая төгрөгөнд багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлмээр байна гээд 20 гаруй айл өрхөд туслав.Хайртай хань өмөг түшигээ алдсан бүсгүй хүн энэ их сэтгэлийн уй гашуугаа бусдад буян хийж бага ч гэсэн тайтгаран нөхөж байгаа болов уу.

Монголчууд бид бурханд заларсан хүнийхээ араас буян хийж сэтгэлийн уй гашуугаа жаахан ч болов нимгэлдэг.

Нас барагсдын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэж хэлдэг билээ.Энэ олон хүмүүнд үйлдсэн буян бүхэн нь талийгаачийн замыг гэрэлтүүлэн сайн төрлийг онож төрөөсэй гэж чин сэтгэлээсээ залбирнам.

Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд ,Монгол бөхийн ертөнцөд амжилт,ёс жудаг ,эрхэм сайхан чанараараа тод гэрэлтэн үлдсэн Улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин , Э.Энхбат агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Мөн энэ олон айл бяцхан үрсийн өмнөөс баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэжээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.