Монгол тээвэрчид, тээврийн компаниуд Сангийн сайд Б.Жавхланд хандаж 3 шаардлагыг тавьжээ

2022-1-4
3354
Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Саарал Сангийн сайд Б.Жавхланд хандаж шаардлага тавьж лайв хийжээ.
 
Тэрбээр лайвдаа "Эрхэм сайдын амар амгаланг айлтган мэндчилье. Амьдрал ахуйгаа тэжээх гэж экспортыг нуруундаа үүрч яваа залуучууд дахиад л элгээрээ хэвтэж, хүнд суртал, дарангуйлал дор дарлагдаад, олон мянган тээвэрчид Гашуунсухайт, Цагаан хад суурьшлын бүсэд олон мянгаараа хоригдчихоод, гацчихаад байна, эрхэм сайд аа.
 
Монгол тээвэрчид, Монгол тээврийн компаниуд танд дараах гурван төрлийн шаардлагыг 5 хоногийн хугацаатайгаар хүргэснийг энэ лайваар хүргэж байна.
 
 Нэгдүгээрт, нэгээс хоёрзуун далдугаар бөмбөлөг буюу бүх бөмбөлөгт байгаа бүх тээврийн компани, тээвэрчдийг тэнцүү квотоор шударга эрүүл тэгш зарчмаар тээвэрт оролцуулж өгөхийг шаардаж байна.
 
Хоёрдугаарт,  Өмнөговь аймгийн Засаг даргын ярилцлагыг хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулж хүргэж байсан.  БНХАУ-ын Баяннуур аймгийн талаас задгай тэвштэй тээврийн хэрэгслээр хилийн таталт хийх, экспорт хийх асуудлыг хөндөн ярьсан. Монголын талд энэ талаар хандсан асуудлыг ярилцаж байсан. Задгай тэвштэй машинаар тээвэрлэлт хийх асуудлыг Монголын тал санаатайгаар гацааж байна гэдэг ийм байр суурь, ойлголтыг бид авсан.  Шороон замаар задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлтэд оролцуулж С бичиг өгч улсын экспортыг нэмэгдүүлэх, олон тээврийн компани олон мянган тээвэрчдийг ажилтай орлоготой байлгах шаардлага тавьж байна.
 
Гуравдугаарт, шинжилгээний зөрүүтэй байдлаас болж хохирсон олон мянган тээвэрчид Гашуунсухайт бүсэд байдаг. Суурьшлын бүс дээр ПИ СИ АР-ын шинжилгээ өгөөд эерэг гардаг. Улаанбаатар хотод ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгөхөөр сөрөг гардаг асуудал нь олон сарын турш явсаар ирсэн. Энэ асуудлыг нэг талд нь шийдэж, эерэг гарсан тохиолдолд тухайн жолоочийг Улаанбаатар хот руу элдвийн унаа тэргээр дайчилж, хөөн гаргах биш давтан шинжилгээнд оруулах, үнэхээр гарцаагүй коронавирусийн халдвартай нь батлагдан тэндээс гарсан тээвэрчдийг яаж, ямар журмаар буцаж тээвэрт оролцох талаарх журмыг Тээврийн зохион байгуулах журамд тусгаж нэмж оруулах шаардлагыг тавьж байна. 
 
Маш олон асуудал байгаагийн хамгийн цөм гурван асуудал нь энэ гэж Монгол тээвэрчид, тээврийн компаниуд үзэж байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш зарим нь тээвэр хийж амьдрал ахуй нь дээшилсэн. Зарим нь нэг ч тээвэрт яваагүй байдаг. Үүнийг Сангийн сайд Жавхлан танаас асууж байна. 
Монгол тээвэрчид, тээврийн компаниудын тавьсан энэ 3 шаардлагыг тун яаралтай шийдвэрлэж өгөх. Эс бөгөөс Монгол тээвэрчид, тээврийн компаниуд хариуцлага нэхэн тэмцлийн хэлбэрт шилжихээ илэрхийлж байна. Шаардлагын хариу өгөх 5 хоногийн хугацаа өгч байна." гэлээ.
 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.