Шинээр дагаж мөрдөж байгаа хуулиудын талаар мэдээлэл

2022-1-4
520

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал нь бие бүрэлдэхүүндээ 7 хоног тутамд цэргийн алба болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг тогтмол  зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудын талаар мэдээлэл хүргэж, тэр дундаа Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон өөрчлөлт, онцлогийн талаар тус командлалын Хуулийн офицер, ахлах дэслэгч Д.Отгонгэрэл мэдээлэл өгсөн юм.

Мэдээллийн эхэнд Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаяр бие бүрэлдэхүүнд шинэ оны мэнд хүргээд “Хуурай замын цэргийн командлалын 2022 оны зорилт бол “Мэдлэг, дадлага, чадварт”-т суурилсан байхад чиглэж байна. Энэ бол Хуурай замын цэрэг хэмээх малгай дор алба хааж байгаа генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид бүхэнд хамаатай. Бид цэргийн алба руу чиглэсэн сургалт бэлтгэлээс гадна хувь хүний хөгжил, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд улам анхаарна” гээд нэгдүгээр сард зохион байгуулах төлөвлөгөөт ажил, арга хэмжээний талаар өгүүлэв.

Үргэлжлүүлэн ахлах дэслэгч Д.Отгонгэрэл Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хүргэхдээ “2018 оны гуравдугаар сард анх УИХ-д өргөн мэдүүлснээс хойш гурван жилийн хугацаанд хэлэлцэгдсэн энэ хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.  Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Үндсэн хуулиар олгосон ажил хөдөлмөр эрхлэх язгуур эрхээ хангуулах Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон болон зарим онцлог заалтаас дурдвал ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл авахыг хориглоно, уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амарна, ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна, ажилтанд оноох сахилгын шийтгэлийг таван хэлбэртэй болгосон гэв. Энэхүү таван хэлбэрт нэгд, хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах, хоёрдугаарт, хамт олны дунд нээлттэй сануулах, гуравдугаарт, үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах, дөрөвдүгээрт, албан тушаал бууруулах, тавдугаарт, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгасан.  Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна” гээд энэ хуулийн гол онцлог нь ажил олгогч, ажилтан хоёрын харилцаа зөвшилцлийн шинжтэйгээрээ чухал гэлээ. Мөн Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа энгийн ажилтан алба хаагчид шинээр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэх шаардлага үүссэн талаар ч ярилаа гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.