НББХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-1-4
750

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.04) хуралдаан 10 цаг 20 минутад 52.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Энэ өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч МАН-ын бүлгийн хуралдаанаас ажлын хэсэг дээрээ нухацтай хэлэлцэхээр шийдвэрлэж, хойшлуулсныг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэв. 

Өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гурван гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны 2021.06.15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бол чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021.06.17-ны өдөр хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн, Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ц.Туваан нар ажиллаж байгаа бол ажлын дэд хэсэгт Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн болон эрдэмтэн, судлаач, эмч нар орж ажиллажээ. 

Ажлын хэсэг Тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед УИХ-ын гишүүдийн хэлсэн санал болон Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөлөвлөлтийн баримт бичгүүд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн байна.  

Үүнд: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монгол хүний удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаар холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалт, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Үргэлжлүүлэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу Тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүд төслийн тухайн зүйлтэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.  УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бейсен монгол хүний удмын санг хамгаалах талаар одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр байна уу гэдгийг болон удмын сангийн аюулгүй байдлын асуудал, тэр дундаа цус ойртолтын асуудлаар тодорхой ажил хийж буй эсэх талаар тодруулж хариулт авахын зэрэгцээ монгол хүний удмын санг хамгаалахын тулд генетикийн судалгааны лабораторийг байгуулж, хромосомын хэмжээнд судлах нь маш чухал талаар санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан хоёр хөрш орон хүн амаа өсгөх бодлого тавьж байна. Энэ асуудал дэлхийн бусад улсуудад мөн нэг номерийн асуудал болсон. Эл цаг үед монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих асуудлыг хэлэлцэж буй нь чухал. Ургийн бичгийг цаашид хөтөлдөг болох талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд манлайлан явах нь зөв гэсэн байр суурийг ажлын хэсгийн гишүүний хувиар илэрхийлэхийн зэрэгцээ төрөлттэй холбоотойгоор ураг байх үед нь удамшлын өвчтэй эсэхийг нарийвчлан оношлох, энэ боломжийг нээлттэй болгох талаар саналаа хэлэв. Мөн хөдөөд залуу гэр бүлийн, ялангуяа залуу эмэгтэйчүүдийн амьдрах нөхцөлийг сайжруулах талаар Тогтоолын төсөлдөө чухалчилж тусгах талаар санал хэллээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Тогтоолын төслийг зүйл бүрээр уншиж танилцуулан, ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлэв. Ингээд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Дараа нь Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагаар ахлуулан байгуулав.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.