
“Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо мэдээлэл сонсож байна. Энэ үеэр төлбөрийн чадваргүй болсон банкуудтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнөөс асууя. Чингис хаан банк нь дээр байгаа төрийн 140 тэрбум төгрөг төлөгдсөн үү. Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2021.12.01-нд 100 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Одоо хэдэн тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа вэ. Монголбанкнаас ҮХОБ-нд 14 тэрбум төгрөг зээлдүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байршуулсан мөнгийг хаалгасан мэдээлэл байгаа. Энэ үнэн үү. Монголбанк яахаараа төлбөрийн чадварын асуудалтай банканд зээл олгодог юм. Төрөөс авсан мөнгөө, төрийн мөнгөөр төлдөг. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, нүд хуурах хэрэг байгаа юм уу. Энэ үнэн мэдээлэл үү. Энд тайлбар өгөх хэрэгтэй байна.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Чингис хаан банкны хувьд таны хэлсэн дүнгээс хорогдсон зүйл байхгүй. Төв банкны зүгээс төлбөрийн чадваргүй гэдэг дүгнэлт гаргасан. Удаа дараа шаардлага өгөөд явж байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны мөнгөн урсгалд сүүлийн 2-3 сарын хугацаанд өөрчлөлтүүд орж эхэлсэн. Би нэр усгүй ярих нь зүйтэй гэж бодож байна. Төв банк 14 тэрбум төгрөг өгсөн асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Ковидын нөхцөл байдлын үед төлбөрийн чадварын харьцаа алдагдсан банканд дэмжлэг үзүүлэх журмын хүрээнд дэмжлэг үзүүлсэн.
Г.Лхагва

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал