Ажил олгогч цалинг хоцроовол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3%-ийн алданги тооцож ажилтанд олгоно

2022-1-4
881

Шинэ оноос хэрэгжиж эхэлсэн хэд хэдэн хууль байгаагийн нэг нь Хөдөлмөрийн тухай хууль. Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бүх хүнд хамааралтай энэ хуулийн 70 гаруй хувьд нь өөрчлөлт ороод байна. Ялангуяа эдийн засгийн хүнд үед аж ахуй нэгжүүдийг дэмжих, цалингаа цагт нь тавиагүй бол хүлээлгэх хариуцлага, илүү цагийн дээд хэмжээ зэргийг тодорхойлж өгчээ. Мөн шинээр зайнаас ажиллах үед дагаж мөрдөх зохицуулалтыг хуульд тусгажээ.

1999 оноос хойш 20-иод жил шинэчилж найруулаагүй Хөдөлмөрийн тухай хуульд өнгөрсөн оны 7-р сард салхи оруулж хэд хэдэн онцлох заалтыг тусгасан нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Тухайлбал:

  • Ажил олгогч цалинг хоцроовол хугацаа хэтэрсэн хоног тутамд цалингийн 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож, ажилтанд олгоно
  • Ажилтныг өдөрт үндсэн 8 цагаар ажиллуулна, хэрэв илүү цагаар ажилуулбал хоногт 4-өөс илүү цаг ажиллуулахгүй
  • Нийтээр амрах баяр ёслолын өдөр ажиллуулж, нөхөн амруулаагүй тохиолдолд дундаж цалинг хоёр дахин нэмэгдүүлж олгох
  • Шөнийн цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.2 дахин нэмж олгоно
  • Насанд хүрээгүй иргэнийг шөнийн цагаар ажиллуулахгүй гэх заалтууд туссан нь энэ оны эхээс хэрэгжиж эхэллээ

Шинэ төрсөн хүүхдээ асрахад зориулж эцэгт 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгоно

Цар тахлын нөлөөгөөр зайнаас суралцах ажиллах шаардлага үүссэнтэй холбоотой дээрх харилцааг хуулийн шинэчлэлд тусгасан. Ингэхдээ зайнаас ажиллах зохицуулалт нь оффист ажиллаж байгаатай ижил хэмжээнд цалин хөлсийг олгохоор тусгасан. Мөн онцлох нэг заалт нь

  • Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтанг өөрөө зөвшөөрөөгүй бол амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглосон юм
  • Мөн шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулж эцэгт ажлын 10-аас доошгүй хоногийн чөлөөг цалинтай олгох зохицуулалтыг тусгасан юм
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулахад иргэний диплом, бусад бичиг баримтыг барьцаалаhыг хориглохоос гадна гурван үеийн намтар түүхээс эхлээд мэдээлэл шаардахыг хязгаарласан.

1.2 сая иргэний асуудлыг шийдэж байгаа Hөдөлмөрийн хуулийн 70 хувь өөрчлөлт орсон. Энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Hөдөлмөрийн тухай хуулийг иргэн бүр бүрэн уншихад илүүдэхгүй. Учир нь 1999 онд төрийн өмчит компаниуд зонхилон ажиллаж байсан харилцааг зохицуулж байсан хууль 20 жилийн дараа шинэчлэгдэж байгаа нь энэ юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.