
Бидний амьдарч буй эх дэлхий жил бүрийн нэгдүгээр сард наранд хамгийн ойр цэгтээ очдог. Энэ үзэгдлийг Solar Perihelion хэмээн нэрлэдэг.
Үзэгдэл Улаанбаатарын цагаар өнөөдөр 14:52 цагт болох ба нар зуны улиралд харагддагаасаа маш бага хэмжээгээр томорно.
Нар дэлхий хоорондын зай энэ үед 147'105'052 км болж ойртох бол долоодугаар сарын 4-нд 152'098'455 болж холдох учиртай.
Мөн дэлхий нартай хамгийн ойр цэгт очихдоо хамгийн өндөр хурдаар нарыг тойрч байдаг. Энэ үед дэлхийн хурд 30.29 км.секунд байдаг ба нарнаас холдох тусам хурд нь саарч хамгийн хол цэгтээ (Solar Aphelion) 29.29 км.секунд хүрдэг.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал