Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Монгол улсын аварга С.Мөнхбат Хяргас нуурын аялал жуулчлалын бүсийн захиргаанд Япон технологийн 45.000 долларын өртөгтэй хогийг бүрэн шатаах ЭКО зуух хандивлажээ.
Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат нь Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор 10 давж түрүүлсэн “Увс нуур” галын бөх юм.
Монгол Улсын 47 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат Сүхбаатарын Мөнхбат 1984 оны наймдугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун сумд төрсөн. Аав Сүхбаатар нь сумын заан. Түүний бөхийн анхны багш нь аав нь бөгөөд албан ёсоор бол сумынхаа Эрдэнэтогтох багшийн секцэнд хичээллэдэг байсан. Улаанбаатар хотод ирээд “Шонхор” БТДС-д аймгийн арслан Р.Дамдин багшийн ангид II дамжаанаас орон багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна. С.Мөнхбат аваргын биеийн өндөр 178 см, 110 кг жинтэй.
“Увс нуур” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0311-р анги, “Монголросцветмэт” нэгдлийн “Уурхайчин” клуб, “Алтай Ресурс” ХХК-ийн бөх хэмээн цоллуулан барилддаг.
2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол, мөн энэ ондоо Улсын наадамд 5 давж улсын начин цолтоны эгнээнд багтаж байжээ.
Идэр залуу аваргынхаа цаашдын барилдаан болон ирээдүйн амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.