АН хаачих вэ?

2022-1-4
390

АН-ын дарга хэн бэ, тус нам хаашаа яваад байна гэдэг асуулт улс төрийн хүрээнд оньсого шиг байсаар өнгөрсөн оныг үдсэн. Тэгвэл энэ асуултын хариу бүрхэг хэвээр шинэ онтой золголоо. Өчигдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарийн бичгийн дарга нараа дагуулан, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Ганбаттай хамт Төрийн ордонд  “4:11” хэвлэлийн хурал хийсэн бол “Бүлгийн хурлын шийдвэр”   хэмээн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг  нар тусдаа мэдээлэл өгөв. Уг нь хамтраад нэгдсэн байдлаар хийсэн бол  АН  нэгдмэл, хүчтэй гэж ойлгогдох байлаа.

Иргэдийн зүгээс итгэл үнэмшил төрөх байв. Гэтэл нөгөө л тус тусдаа хурал хийж, “Энэ намыг авч явах хүн  нь би шүү”  гэсэн тэмцэл  нь хэвээр. Ямар ч нэгдэлгүй атлаа “Бид  иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаахын төлөө зүтгэнэ” гэцгээх. Үүнээс үзвэл АН  олон толгойтой, одоо хүртэл хаашаа явах тухайд замаа сонгоогүй, хэн даргалах нь нэг мөр болоогүй байна. Гэхдээ тэдэнд итгэх, эсэх нь  иргэдийн эрх  юм.   С.Эрдэнэ, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхны байр суурийг хүргэе.

С.Эрдэнэ: Энэ оныг  хүний эрхийг хамгаалах жил болгоно

-Улс орон даяар үүссэн олон асуудал дотор цар тахал, нийгэм эдийн засгийн сэдэв анхаарал татаж байна. Өнгөрсөн онд  хүний эрх,  иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх ихээхэн зөрчигдсөн. Эрх баригчид энэ талаар алдаа гаргасан. Иймд бид УИХ дахь бүлэгтээ игэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах  хуулийн төслийг боловсруулж ажиллах чиглэл өглөө. Хүний эрхийн төлөө сөрөг хүчний нам гол хүчээ тавьж ажиллана.

Д.Ганбат:  Иргэдтэйгээ хамтарч үүргээ гүйцэтгэнэ

-Жагсаал, цуглаантай холбоотой хууль  Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нийцэхгүй байна гэдгийг АН асуудал болгон тавьсан. Хууль дээдлэх зарчим алдагдсан.  Энэ хуулийг бид иргэдтэйгээ хамтран нээлттэй хэлэлцүүлж батлуулах ёстой. Бид цөөнх болсон ч иргэдтэйгээ хамтарч  сөрөг хүчний  үүргээ гүйцэтгэнэ.

О.Цогтгэрэл: УДШ-ийн шийдвэр  манай талд гарсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс  тусдаа  мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн  О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нар үг хэлэхдээ намын дотоод асуудлыг түлхүү илэрхийлэв. О.Цогтгэрэл “УИХ-д бүлэгтэй намын хувьд  эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилд  Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцууллаа. Үүнийг даган  Монголын гадаад, дотоод  өр нэмэгдэж байна.  Уул уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж ирлээ. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй  өөрсдийн PR-ыг  эрчимжүүлэх  бодлого явуулах болсон. Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх /УДШ-ээс/ 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхон хэлэхэл арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж  байгаа. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаж  ажиллана. Учир нь УДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг.

Н.Алтанхуяг: АН-ыг хуваасан мэт жүжиглүүлсэн эзэд хариуцлага хүлээх ёстой

-УДШ О.Цогтгэрэл даргатай АН-ын Их хурал, Үндэсний бодлогын хороо хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Улстөрийн намын тухай хуульд зааснаар намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийднэ гэж заасан. Гэтэл УДШ-ийн 20 гаруй шүүгч хуулиас давсан журам гаргаж байна. 30 хоногийг 60 болгож өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл өрнөсөн зүйлс бүгд жүжиг. АН-ыг хоёр хуваагдсан мэт жүжиглүүлсэн. Энэ хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой.

АН-ийнхүү Төрийн ордны хоёр талд өөр, өөр мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэв.  УИХ дахь тус намын бүлгийн дарга Д.Ганбат намын дарга С.Эрдэнийн хийсэн 4:11 мэдээлэлд байлцсан . Харин бүлгийн гишүүдийн зүгээс хийсэн мэдээлэлд тэрбээр харагдсангүй.

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.