Монголд анх удаа "Road to ONE 2022" тулааны шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр бүтээнэ

2022-1-3
1476

"Road to ONE Mongolia 2022" Монголын анхны албан ёсны эрхтэй тулааны шоу нэвтрүүлгийг бэлтгэхээр “Монгол ТВ” телевизийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, “Степпелинк Холдинг” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Одонтуяа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

"Монгол ТВ" телевиз шинэ бүтээлээрээ тулааны спорт сонирхогчиддоо бэлэг барих гэж байна.  Энэ удаа “Степпелинк Холдинг” ХХК-тай  хамтран "Road to ONE Mongolia 2022" тулааны тэмцээнийг шоу нэвтрүүлэг хэлбэрээр бүтээхээр болжээ.

“Road to ONE Mongolia 2022” тулааны ялагч “One Championship” холбоотой 100.000 ам.долларын гэрээ байгуулна

“Road to ONE” тэмцээн нь тулааны урлагаар хичээллэдэг, дэлхийн тавцанд гарах чин эрмэлзэлтэй залуусаас нэг шилдэг тулаанчийг шалгаруулж, “One Championship” тулааны холбооноос 100.000 ам.долларын гэрээгээр шагнадаг гэдгээрээ онцлогтой. 

 “Road to ONE Mongolia 2022” төслийн удирдагч Д.Золбоо

Монгол Улс “Road To ONE” тулааны тэмцээнийг зохион байгуулж байгаа хэд дэх улс болж байгаа вэ? Тэмцээний цар хүрээний талаар?

“One Сhampionship” нь дэлхийн 150 оронд шууд дамжуулагддаг, хамгийн хурдацтайгаар өсөж буй дэлхийд нэртэй шилдэг тулааны холбоо юм. Харин “Road to ONE” бол Азийн улсуудын шинэ талент буюу тулааны урлагийн шинэ залуучуудыг гаргаж ирэх зорилготой томоохон тэмцээн. Цар хүрээний хувьд “Road To ONE”  тэмцээнээр дамжиж гарч ирсэн тамирчид тухайн улсынхаа нэр хүндийн илэрхийлэл болж, “One Championship” холбоотой гэрээ хийснээр дэлхийд данстай тамирчид болдог. Өмнө нь 3 тивийн улс орнуудад 16 удаа амжилттай зохион байгуулагдаж байсан бол манай улс Төв Азидаа хамгийн анхны улс нь болж байгаа гэдгээрээ онцлогтой. “Степпелинк Холдинг” ХХК-ийн хувьд 2 жилийн өмнөөс гэрээ хэлцэл хийж эхэлсэн. Нилээд олон удаагийн уулзалт хийж, холбогдох шаардлагуудыг хангасны эцэст 2022 оныг ийнхүү албан ёсны эрхтэй тулааны тэмцээнээр эхлүүлэхээр болж байна. Цаашид “One Сhampionship” тэмцээнийг Монголд нутагшуулах том төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

Тулааны тамирчдаар дамжуулан үзэгчдэд юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

“One Сhampionship”-ийн бусад тулааны холбоонуудаас ялгарах онцлог нь түүхийг илүү харуулдаг. Ялангуяа тухайн тамирчин ямар орчноос, ямар гэр бүлээс, ямар соёлоос гаралтай вэ гэдгийг гаргаж ирдэг. Азийн улсуудын хувьд соёл өөр ч олон мянган жилийн тулааны урлагийн түүхтэй улсууд байдаг. Тиймдээ ч тухайн тамирчны ард байгаа өв соёл, улс орных нь уламжлалыг харуулахыг зорьдог. Нүүдэлчин Монголчууд эрт дээр үеэс л гарамгай дайчидтай гэдгээрээ дэлхийд гайхагддаг байсан бөгөөд энэ нь бидний түүхэнд гүн шингэсэн. Иймд, бид түүх, соёл, уламжлалаа шоу нэвтрүүлгээрээ дамжуулан дэлхий нийтэд үзүүлэхийг зорьж байгаа. Мөн Монгол Улсаа төлөөлөн “One Сhampionship”-д гарах цорын ганц ялагчаа дэлхийд алдраа мөнхөлсөн, амжилт дүүрэн тамирчин болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү тулааны шоу нэвтрүүлэгт оролцогчдод ямар шаардлага тавих вэ?

Монголын анхны албан ёсны эрхтэй тулааны шоу нэвтрүүлэгт маань өмнө нь “One Championship”, UFC-д оролцож байгаагүй тулаанчид оролцоно. Үүнд, сонирхогчдын болон дотоодын тэмцээн хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тулааны урлагаар хичээллээд хүчээ сорихыг хүсч байгаа хүн бүрт нээлттэй гэж ойлгож болно. Насны хязгаар байхгүй. Жингийн хувьд одоогийн байдлаар 4 жинд тамирчид оролцуулахаар төлөвлөж байна.

"Road to ONE Mongolia 2022" тулааны шоу нэвтрүүлэг ямар зарчмаар явагдах вэ?

Эхний ээлжид “Монгол ТВ” телевизтэй хамтран реалити шоу нэвтрүүлэг хийнэ. Улмаар бид шалгарсан хүмүүсийн дунд томоохон тулаан зохион байгуулж, ялагчаа тодруулна. Тулааны хугацаанд маш олон шалгуур дамжин ялагчаа тодруулах учраас Азийн хэмжээний од болох боломжтой.  Мөн ялагч маань “One Championship” холбоотой 100.000 ам.долларын гэрээ хийх бөгөөд Монголын тамирчдаас ийм хэмжээний гэрээ хийсэн тохиолдол маш цөөхөн. Үүнээс гадна “One Championship” холбоотой албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлсэн учраас тэмцээнд оролцогч залуучуудад маань маш том боломж гарна гэдэгт бид итгэлтэй байгаа.

 

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.