Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү

2022-1-4
24016

 Цаг хугацаа хурдан юм. 2020 оны сонгуулиас хойш хоёр дахь жилтэйгээ золгож байна. Бага хугацаа биш ээ. Харин монголчуудын хуйгаар нь сонгож  хамаг эрх мэдлээ хадгалуулсан МАН энэ хугацаанд юу хийв. Сонгуулийн гоё гоё амлалтууд хаачив. Иргэдийн амьдралд юу наалдав гээд харахаар хэлэх юм даанч алга.  100 жилийн нүсэр ойноос нь өөр ой тоонд юм үлдсэнгүй. Аан тийм, саяхан  ҮСХ-оос зарласан  монголчуудын гуравны нэг нь  буюу нэг сая шахам нь ядуу гэсэн тоо баримт бас санаанд бууж байна. Тэр ядууд тооцох шалгуур нь  өөрөө бүр ч “ядуу” байвал яахав.

Сардаа 180 мянган төгрөгөөс доош хэрэглээтэй хүнийг ядуу гэж үздэг юм байна. Баянхошууны задгайд байгаа хэн ч юм, нэг иргэн сардаа 181 мянган төгрөгийн хэрэглээтэй бол тэр бараг баянд тооцогдох юм шиг байна. Энэ чинь 100 байтугай 70 ам доллар ч хүрэхгүй мөнгө шүү дээ. Хөөрхийлөлтэй байгаа биз. Эрх баригчид маань ингэж л засаглаж байна.

Өнгөрөгч 12 дугаар сард УИХ-ын чуулган дээр С.Одонтуяа “гишүүн ахмад настнууд өлбөрч үхэхэд ойрхон байна” хэмээн хэлсэн нь  сөрөг хүчний сөрөлт биш, харин бодит үнэн байлаа.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж ахин дахин уншмаар, алга ташин талархмаар мөрөөдлийн жагсаалт бий. Тэндээс сэдэвтэйгээ холбогдуулж хоёрхон заалтыг нь харъя.

1.5.29. Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.5.31. Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно.

Ийм нэг хүлээлт үүсгэсэн амлалт ахмадуудыг хоёр жилийн турш хөтөл даваад явсан хүүгээ харуулдсан эцэг шиг хүлээлгэж байна. Сураг чимээ алга.  

Харин өчигдөр УИХ дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цаашид санхүүгийн эх үүсвэр бололцоотой болох үед тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж мэдэгдлээ. Арилгах биш зүгээр л анхаарах юм шиг байна. Тэр санхүүгийн боломж нь хэзээ ирэхийг мэдэхгүй. Бодвол 2024 оны сонгууль бараг дөхүүлэх байх.

Монгол Улс 2022 онд түүхэндээ байгаагүй өндөр төсөв баталчхаад жилдээ 4-5 мянгаар амарлингуйн орныг зорьж байгаа хэдэн хөгшчүүлээсээ харамлаад эрх баригч намын бүлгийн дарга нь “боломж гарахаар бодноо” ухааны юм ярьж байгаа нь арай бүдүүн зүрх үү, үгүй юу.

Өнөөдөр манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг. Харин тэдгээрийн  80 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага буюу 350 мянга орчим төгрөг.  Эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө өдрийн хоолонд зарцуулдаг мөнгөөр ахмадуудаа бүтэн сар амьдрах тулгалт хийж байна. Ганц кг мах 10 мянгаас давчихсан, кило хүрэхгүй боов боорцог нь 5000-аас дээш үнэтэй, литр сүү нь 3000 төгрөг хүрчихсэн  ийм нийгэмд 350 мянган төгрөгийн тэтгэвэртэй хөгшчүүл амьдарна гэдэг бараг л аз сорьсон явдал юм шиг байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ сараар бус өдрөөр өсдөг болсон. 2021 оны инфляц хоёр оронтой тоо руу хэдийн хэлтийчихсэн. Гэтэл мөнөөх тэтгэврийн доод хэмжээг инфляцтай уялдуулан жил бүр  нэмэх МАН-ын амлалт сүүлийн хоёр жил огтхон ч хэрэгжсэнгүй.

Ахмад настны тухай хууль  болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 30 дугаар зүйлд ахмад настны тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцтай уялдуулан жил бүр индексжүүлэн өөрчилж байхаар  тусгасан байдаг. Харамсалтай нь энэ заалт хэрэгждэггүй учраас тэтгэврийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж, ахмадууд хохирсоор байна.

Эрх баригчдад сэтгэл гаргавал шийдэл байгаа нь тов тодорхой. Уг нь 2022-2023 онд багтаан тэтгэврийн зөрүүг арилгахад 600 тэрбум төгрөг шаардлагатай  гэсэн тооцоог Монголын ахмадын холбооноос гаргасан байх юм билээ.

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум, Бурхны хөшөө барихад 32 тэрбум, хороог жижиглэж шинээр байгуулахад  13 тэрбум, сэтгэл ханамжийн судалгаа хийлгэхэд хэдэн зуун саяар нь гэхчлэн төсөв бол балгалзаж л байгаа. Гэхдээ иргэдээсээ, тэр дундаа хэдэн муусайн хөгшчүүлээсээ тойрч дөлөөд байна. 

Г.Хан

 






Шинэ мэдээ

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтрахыг хүсч байна2024, 12 сар 7. 10:07Шуурхай штаб Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна2024, 12 сар 7. 10:01Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ2024, 12 сар 7. 9:58Дуучин EyeS "Хүслийн шинэ жил" дуугаа сонсогчдын хүртээл болголоо2024, 12 сар 7. 9:53Баянзүрх дүүргийн “Хүүхдийн зөвлөл”-ийн чуулган боллоо2024, 12 сар 4. 22:02"Эрдэнэс Тавантолгой” ХК 29 сая тонн нүүрсээ экспортод гаргалаа2024, 12 сар 4. 17:562025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо2024, 12 сар 4. 15:01“Соёлын бүтээлч сар” аян өндөрлөлөө2024, 11 сар 30. 11:50Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум нээлтээ хийлээ2024, 11 сар 28. 15:29“Өвлөн бүтээх өнөө ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг оролцогчид шагналаа гардан авлаа2024, 11 сар 28. 15:24“Хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа” соёлын бүтээлч форум үргэлжилж байна2024, 11 сар 28. 15:21Бүгд Найрамдах Узбекистан улсын соёлын өдөрлөгт урьж байна2024, 11 сар 27. 15:30ХБНГУ-д Mонгол уран бүтээлчдийн “Mонголоос ирсэн намрын зочид” хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна2024, 11 сар 22. 22:38Соёлын салбарын бодлогын хэлэлцүүлэг боллоо2024, 11 сар 11. 22:57Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв2024, 10 сар 28. 8:14Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ2024, 10 сар 17. 14:16Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайханыг сонголоо2024, 10 сар 16. 14:10Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32“Ерөнхий инженер чинь авлигын гэмт хэрэгт холбогдох гээд байна” гэж АТГ-ынхан жил гаруйн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Г.Ёндонд анхааруулжээ2024, 9 сар 24. 9:30Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо2024, 7 сар 6. 14:06“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ИХ ГАЗРЫН ЧУЛУУ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 100 ТОЛГОЙ МОНГОЛ ТАРВАГА СЭРГЭЭН НУТАГШУУЛЛАА2024, 6 сар 26. 13:00

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.