Ганнамын гудамжинд Монгол улсын 3 иргэн зодуулсан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдсан.
Тэгвэл энэ талаар БНСУ дахь Монголын ЭСЯ-наас "Ганнамд болсон асуудал нь монголчууд хоорондоо зодолдсон" гэх мэдээллийг өгчээ. Тодруулбал, Монгол залуучууд муудалцаад хоорондоо барьцалдаад, түлхэлцэж байхад нь хүн цагдаа дуудахад зугтаасан хэрэг болсон хэмээжээ.