
БНХАУ-ын Эрээн хот Ковид19 халдварын улмаас өнгөрсөн аравдугаар сарын 14-нөөс эхлэн хатуу хөл хорио тогтоосон. Улмаар Замын-Үүд Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасан юм. Үүний улмаас манай улсад бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн хөөрөгдөл гаарав.
Боомт хааснаас хоёр сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 10-наас авто замын тээвэр хийгдэж эхэлсэн. Улмаар Эрээн хотод Ковид19 халдвар бүртгэгдэхээс өмнө Монголоос Эрээн рүү ачаатай гарсан 150 гаруй машиныг татаж авч эхэлсэн. Үүнд 3-4 хоногийн хугацаа зарцуулна гэж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тухайн үед мэдээлж байв. Автомашиныг татаж авсны дараа чингэлэг тээврийг эхлүүлнэ гэдгээ мөн илэрхийлсэн. Тэгвэл үүнээс хойш хагас сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хилийн цаана гацсан автомашиныг татаж дууссан эсэхийг болон чингэлэг тээвэр хэзээнээс эхлэх талаар Гадаад харилцааны яамнаас болон Замын Хилийн 108 дугаар ангиас тодрууллаа.
Гадаад харилцааны яам: Чингэлэг тээврийг эхлүүлэхээр ачилт хийгдэж байгаа. Гэхдээ яг хэзээнээс эхлэн нь тодорхойгүй байна. БНХАУ-ын баярын амралт үргэлжилж буй учир ямар нэг шийдвэр гаргах боломжгүй байна. Маргааш нөгөөдрөөс чингэлэг тээвэр хэрхэх талаарх албан ёсны шийдвэр гарах байх.
Хилийн 108 дугаар анги: Хамгийн сүүлд арванхоёр дугаар сарын 28-ны өдөр 77 тээврийн хэрэгсэл татсан. Нийт зургаан удаагийн таталтаар 400 гаруй автомашин оруулж ирсэн байна. Урд гацаад байсан автомашиныг бүрэн татаж дууссан. Одоо чингэлэг тээврийн асуудал яригдах байх. Одоогоор бидэнд албан ёсны үүрэг, даалгавар, мэдээлэл ирээгүй байна. Чингэлэг тээврээр ачаа бараа ирнэ гэж тооцоолоод бэлтгэл ажлаа хангаж байна.


УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал