Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө

2022-1-3
2595

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн Ажлын алба, “Төрөлх- Алтай” Төрийн бус байгууллагатай хамтран, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” сэдвийн дор гурван төрөлт уралдааныг гурван насны ангиллаар зарлаж, шилдгүүдээ тодрууллаа.

Уг уралдааны онцлог нь 1-4 дүгээр ангийн сурагчдын дунд сэтгэлгээ, гоо зүйн боловсролын түвшнийг дээшлүүлэх, хүүхэд багачууд төрөлх нутгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгааг өнгө будгаар илэрхийлсэн “Мөрөөдлийн Алтай-Миний ертөнц” сэдвийн дор гар зургийн уралдаан зарласан бол 5-8 дугаар ангийн сурагчдын дунд “Нандин захидал” уралдаан зарлаж, тус төрөлд 400 хүүхэд бүтээлээ илгээн, хамгийн хайртай хүндээ чин сэтгэлийн үгээ илэрхийлжээ.

Тэгвэл 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Алтай хөгжил-Бидний нүдээр” сэдвийн дор зарласан эссэ бичлэгийн уралдаанд ахлах ангийн 400 гаруй сурагчид оролцож, Алтай нутгийн хөгжлийн өнөөгийн дүр төрх, сайн саар тал, ирээдүйд хэрхэн хөгжих вэ гэдэг талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлжээ.

Тус уралдаан нь Ерөнхий боловсролын сургуулийн гурван үеийнхний сэтгэлгээний түвшин, бүтээлч байдал, нийгмийн идэвх, өөрийгөө илэрхийлэх чадвар, зурах, бичих найруулах ур чадварыг харуулахаас гадна сургууль, багш нарын ажлын зохион байгуулалт, сурагчдынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд ихээхэн ач холбогдолтой боллоо хэмээн салбарынхан дүгнэж байна. Уг уралдаанд Алтай хотын таван сургууль, 18 сум, хоёр тосгоны 1300 гаруй сурагч өргөн хүрээнд оролцож, бүх оролцогч хүүхдүүдэд Шинэ жилийн бэлэг хүргүүлжээ.

“Ногоон дэлхий-Бидний ирээдүй” уралдааны төрөл бүр нь өөр өөрийн  агуулгыг илэрхийлж байгаагаараа онцлог байв. Тухайлбал, бага ангийн сурагчид төрөлх нутгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгааг өнгө будгаар илэрхийлсэн нь тэдний сэтгэлгээ, гоо зүйн боловсролын түвшин, хүсэл мөрөөдлийн тод илэрхийлэл байсан бол дунд ангийн сурагчид хайртай дотно хүндээ хэлэх гэсэн чин сэтгэлийн үгээ захидалдаа бичиж, дугтуйны хэлбэр загвар, өнгө үзэмжид бүтээлч сэтгэлгээгээр хандсан нь энэ уралдааны онцлог байлаа. Харин ахлах ангийн сурагчдын хувьд төрөлх нутгийнхаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, өдгөө өрнөж байгаа алдаа дутагдал, ололт амжилтыг илэн далангүй илэрхийлсэнд оршиж байв. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.