ХӨСҮТ үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо

2022-1-3
3155

Монгол Улсад  халдварт өвчинтэй тэмцэж эхэлсний 97 жил, ХӨСҮТ байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг 2021 оны 12-р сарын 30-ний өдөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тус төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар  Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний  төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв байгуулагдсан түүхтэй.

Arslan.mn

Хурлыг нээж ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Бид 1924 оноос хойш өргөжин тэлсээр 20 алба, 40 тасаг, нэгж,  800 гаруй ажиллагсадтай өнөр хамт олныг бүтээжээ. 2021 оны хувьд удирдлагын баг гадаад, дотоод хамтын ажиллагааг ахисан түвшинд гаргах, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэх, инноваци шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчид болон ажилчдад ээлтэй орчин бүрдүүлэх, эрдэм шинжилгээ хийх орчин бүрдүүлэх, Эрх зүйн бичиг баримтын шинэчлэлүүд хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорьж ажиллалаа. Бид зорилго зорилтондоо хүрсэн олон ажлыг хийсэн бөгөөд дэмжиж ажилласан хамт олондоо талархал илэрхийлье. Энэ жил ХӨСҮТ-ийн хувьд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил байлаа. Бид олон эх үүсвэрээс эмнэлэгтээ хөрөнгө оруулалт татсаны үр дүнд төв байгуулагдсан цагаас хойш анх удаа 6.1 тэрбум төгрөгөөр барилга байгууламж, дэд бүтцийн засварын ажлыг хийснээс гадна өөрийн хөрөнгө оруулалт 1.7 тэрбум төгрөгөөр 10 гаран төрлийн ажлыг хийсэн.

Дэлхий даяар тархсан аюулт цар тахлын үед Монголын ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, итгэл найдвар ар тал болж хамтдаа бид гурван давлагааг даван тууллаа. Та бүхний маань мэргэжлийн ур чадвар, хичээл чармайлт,  цуцашгүй хүч хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр  баярын хурлаа хийж байна” гэж онцлов.

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан нар  2021 оны тайлангаа хамт олондоо танилцуулав.

Arslan.mn

Мөн  2021 оны шилдгүүдээ шалгарууллаа.

  • Оны шилдэг албаар Дархлаажуулалтын алба
  • Оны шилдэг тасгаар Халдвартын клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оны шилдэг мэргэжилтэн Ч.Түвшинтөр
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарын оны шилдэг их эмчээр Мэс заслын тасгийн их эмч Г.Ууганбаяр
  • Оны шилдэг удирдах ажилтнаар Гэдэсний халдварын тасгийн эрхлэгч Д.Чимэдноров
  • Оны шилдэг сувилагч- сүрьеэгийн клиникийн сэхээн Амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн  сувилагчаар Б.Одмаа
  • Оны шилдэг судлаачаар вирусогийн тасгийн судлаач Г.Цогзолмаа
  • Оны шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтнээр Нян судлалын лаборант Н.Оюун-эрдэнэ
  • Оны шилдэг мэргэжилтнээр Сувилахуйн албаны арга зүйч Б.Энхбаяр
  • Оны шилдэг үйлчилгээний ажилтнаар шинэ болон дахин сэргэж буй тасгийн асрагч У.Насан-Өлзий нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа мэс заслын бус чиглэлээр анх удаагаа Хөдөлмөрийн баатар цол авсан бөгөөд энэхүү хүндтэй шагналын үргэлжлэл болж ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Дархлаажуулалтын албаны их эмч М.Оюун төрдөө үнэлүүлж шагнуулж,  ХӨСҮТ-ийн Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр дөрвөн эмч клиникийн профессор цол хүртлээ.

Arslan.mn

Үүнээс гадна Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, Тэргүүний залуу цол тэмдгээр есөн эмч, ажилчид шагнагдлаа.

Ерөнхий захирал Ц.Билэгтсайханы нэрэмжит “Эрдэм шинжилгээний өгүүлэл” уралдаанд

  • Шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээр Микобактерийн лавлах лабораторийн тасгийн эрхлэгч АУ-ны магистр Түмэнбаяр овогтой Оюунтуяа нарын бүтээл
  • Шилдэг эрдэм шинжилгээний тойм өгүүлэл- Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга АУ-ны доктор Э.Оюунчимэг нарын хамтын бүтээл
  • Эмнэл зүйн ховор тохиолдол Олон эмэнд дасалтай сүрьеэгийн 1-р тасгийн эрхлэгч АУ-ны магистр А.Оюунчимэг
  • Шилдэг судлаач алба Ж.Даваалхам даргатай ДОХ,Бэлгийн замаар дамжих халдвартын тандалт судалгааны алба тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.