Нийслэлийн агаарын бохирдол энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь нийслэлийн иргэдэд мэдрэгдэж байгаа.
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг 50 хувьд бууруулж чадлаа. Цаашдаа 80 хувьд хүртэл бууруулна гэсэн зорилтыг тавиад байсан ч харамсалтай нь энэ онд буурсан үзүүлэлт алга байна.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт Зурагт орчимд стандартаас 8 дахин их байсан байна. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол энэ цэгт хүний амьсгалах хэвийн үзүүлэлтээс 8 дахин их аюулын түвшинд байна гэсэн үг. Мөн 1-р хороолол, Хайлааст, Дэнжийн 1000, Дамбадаржаа зэрэг хэсэгт 2-5 дахин их бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байна.