2022 оны анхны улс төр юу байх вэ

2022-1-3
3845

Шинэ оны цаг хугацааны тоолуур эргэлдэж эхэллээ. 2022 он бидэнд, эх орны амьдралд юу авчрах вэ гэдгийг дор бүрнээ л төсөөлж тооцоолж суугаа байх.

Төрийн гурван өндөрлөг шинэ жилээр  ард түмэндээ хандаж  мэндчилгээ дэвшүүллээ. Өөр өөрийн ажил үүрэг, эрх мэдлийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлаа онцлов. Нэг ёсондоо ард түмнийхээ өмнө амлалт авсан. Ирэх жилийн өдийд 2023 оны мэндчилгээндээ  амалснаа ажил хэрэг болгосноо дурдаж таарах байх. Ингэж  амалсан, ажил хэрэг болсонтойгоо хосолж баймаажин энэ мэндчилгээ зүгээр нэг ээлж өнгөрөөсөн ёс биш, харин жинхэнэ утга төгөлдөр,  ажил хэрэгч байдлаа хадгална гэсэн үг.

Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээний гол агуулга нь Монгол улсынхаа  эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах гэсэн нэгэн агуулгад багтаж байна. Ковидын үеэс үлдэж буй хамгийн том сургамж энэ. Харин үүнд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг бас онцолсон.

Энэ зүг “эв саналаа нэгтгэн нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс” болохгүй бүтэхгүй зүйл үгүй биз.

Гэхдээ улс төрийн том шийдлүүдээ, том амбицаа “алдаг” нь улстөрчид өөрсдөө. Улс төрийн хор найруулах тал дээрээ гаргуун болсон хэдэн нөхөд МАН-ын засаглалын үед эрх мэдлийн зах сэжүүртэй сууцгааж л байна.

Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг гацаасан нөхдийн талаар УИХ-д хаалттай мэдээлэхэд бэлэн гэдгээ хэлж байна билээ. Ийм л “эх орончдоо” төрдөө залдаг байж таарах нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн маш том амбицтай байгаа. Гэвч үүнийг ажил хэрэг болгох түүний  \танхимын олонх гишүүн хөсгөө ачаалчихсан хөдлөх дээрээ бэлэн сайдын тушаалтайгаа салах ёс хийхээр хүлээж байна. Бүр намаржин, өвөлжин шүү.

Ийм явах сэтгэхүйтэй хүмүүсээс  ажил хэрэг, үр дүн хүлээх хэрэггүй. Нэгэнт л танхимаа бэхжүүлж, сайд нартаа давхар дээл өмсгөж зангараг тонгорогтой болгоно гэж байгаа бол эртхэн шиг шуурхайлах байсан юм. Ийм том амбицтай Ерөнхий сайд, мөрөөдөл шиг амлалттай  МАН-ын хувьд 2022 он үнэхээр үнэ цэнэтэй цаг хугацаа мөнөөс мөн.

Яг үнэндээ дан дээлтэй сайд нарыг явуулахыг хамгийн их хүсэж, хүлээж байгаа нь УИХ-ын гишүүд өөрсдөө.

Засгийн газрын сайд нарыг давхар дээлжүүлэх учиртай ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан оны өмнө болох байсан ч хойшилчихлоо. Ингэж хойшилсон шалтгааныг Ерөнхийлөгчтэй холбон үзэж байгаагаа зарим хэвлэл мэдээлэл хэдийн илэрхийлсэн байна билээ.

Тиймээс засгаа дан дээлтэй нь байлгах уу, давхар дээл өмсгөх үү гэдгээ нэг тийш нь шийдвэрлэх нь энэ 2022 оны эхний  улс төр болж таарах байх. Давхар дээл өмсөж, Засгийн газрын танхимд орох гэсэн хөл нь хөнгөрсөн горилогчид, ил лалд санаархсан гишүүд өнөөгийн парламентын бараг тэн хагас болох биз.  

Хөшигний ард МАН-ын бүлэглэл фракциуд  төлөөллөө Засгийн газарт оруулах гэж багахан хэмжээний “байлдаан” болно. Ерөнхийлөгч болон түүний шадрууд  хүнээ шургуулах  тохироо, тохируулга хийнэ. Ойлголцохоосоо ойлголцохгүй нь их гээд.

Асуудал их, ажил хэрэг амар биш л харагдаж байна.

Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.