Израильд омикрон хувилбараас үүдэлтэй халдвар дахин сэргэж байгаа энэ үед өндөр настан болон асрамжийн газрын ажилтнуудад коронавирусний эсрэг вакцины дөрөв дэх тунг санал болгож эхэлжээ.
Тодруулбал, Израилийн засгийн газрын шинжээчдийн зөвлөл өмнө нь 60 ба түүнээс дээш насны хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудад дөрөв дэх тунд хамрагдахыг уриалж байна. Өвчний улмаас дархлаа нь суларсан хүмүүс аль хэдийн дөрөв дэх тундаа хамрагдаад эхэлсэн байна.
Израиль улс ийнхүү хамгийн анх вакцинжуулалтын хөтөлбөрийг дөрөв дэх тунг нэвтрүүлж байгаа орон болж багаа юм. Тус улсын хүн амын бараг тал хувь нь буюу 4 сая гаруй хүн гурав дахь тундаа хамрагдсан бөгөөд үүнд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийнх 80 орчим хувь байгаа аж.
Израильд тохиолдлын тоо урьд өмнө буурч байсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тус улсад халдварын шинэ давлагаа ажиглагдаж байна. Эрүүл мэндийн ажилтнууд өдөрт илрэх халдвар авсан хүний тоо сүүлийн хоёр сарын дараа анх удаа 5 мянга давсан гэж мэдээлсэн.
Мөн засгийн газар дэлгүүрээр үйлчлүүлэх хүмүүсийн тоог хязгаарлах зэрэг вирусний эсрэг арга хэмжээг эрчимжүүлж байна.