Францад жимс, ногоог гялгар уутанд савлаж худалдаалахыг хоригложээ

2022-1-2
443

Францад жимс, хүнсний ногооны ихэнх нэр төрлийг гялгар уут, хуванцар саванд савлаж худалдаалахыг хориглосон шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Үүнд өргөст хэмх, нимбэг, жүрж зэрэг 30 нэр төрлийн жимс, хүнсний ногоо багтаж бол их хэмжээгээр савласан болон зүсэж жижиглэсэн, боловсруулсан жимсийг оруулаагүй байна.

Ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэхүү хоригийг “жинхэнэ өөрчлөлт” хэмээн тодорхойлоод, Франц улс 2040 он гэхэд нэг удаагийн гялгар уут, хуванцар эдлэлийн хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах үүрэг амлалт өгснийг цохон тэмдэглэжээ.

Тус улсад жимс, хүнсний ногооны гуравны нэг гаруйг нь гялгар уутанд салваж худалдаалдаг тул энэхүү арга хэмжээ нь жил тутам хэрэглэгддэг нэг удаагийн тэрбумаар тоологдох хаягдлаас сэргийлнэ гэж Засгийн газрын төлөөлөгчид үзэж байна.

Байгалийн орчны яам шинэ хуулийн талаар танилцуулахдаа, манай улсын нэг удаагийн гялгар уут, хуванцрын хэрэглээ “асар өндөр” бөгөөд шинэ хориг нь ийм хаягдлыг багасгаж, дахин хэрэглэх, дахин боловсруулах боломжтой материалаар орлуулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэв.   

Энэхүү арга хэмжээ нь Э.Макроны Засгийн газрын танилцуулсан, гялгар уут, хуванцрын хэрэглээг олон салбараас үе шаттайгаар халах олон жилийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Францад 2021 оноос хуванцар соруул, аяга, хоолны хэрэгсэл зэргийг хэрэглэхийг хориглосон билээ.

Цаашлаад 2022 оны сүүлээс усны хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд олон нийтийн газруудад цэвэр усны төхөөрөмж суурилуулах шаардлагатай болохоос гадна сонин хэвлэлийг гялгар уут, хуванцар савлагаагүйгээр тээвэрлэх, түргэн хоолны газрууд үнэгүй хуванцар тоглоом хүүхдүүдэд санал болгох боломжгүй болно.

Гэвч хүнсний салбарын төлөөлөгчид шинэ хоригийн тухайд санаа зовниж буйгаа илэрхийлээд байна. Тухайлбал, Европын шинэ жимс, хүнсний ногооны ханган нийлүүлэлтийн асуудал хариуцсан “Freshfel” холбооны төлөөлөгч Филипп Бинар ихэнх жимс, хүнсний ногооны савлагааг ийм богино хугацаанд өөрчлөх нь орлуулах бүтээгдэхүүнийг зохистой хугацаанд шинжлэх, нэвтрүүлэх, нөөцийг нь тодорхойлоход хүндрэл учруулна гэж үзжээ.

Сүүлийн саруудад Европын хэд хэдэн орон Их Британийн Глазго хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр өгсөн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд Францад хэрэгжиж эхэлсэнтэй ижил арга хэмжээний талаар танилцуулаад байгаа юм. 12 дугаар сарын эхээр Испани улс жимс, хүнсний ногоог 2023 оноос гялгар уутанд савлаж худалдаалахыг хориглоно гэдгээ мэдэгдсэн байна. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.