ТОЙМ: Айл өрхүүдийн цахилгааны хөнгөлөлт үргэлжилж, АН ам хэлээ ололцох сурагтай, оны сүүлчийн долоо хоног

2022-1-2
1824

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн тохиов

Улирч буй долоо хоногт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ой тохиолоо.  Түүх  сөхвөл тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.Энэхүү үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйл хэргийг санаачлан зохион байгуулагч нь наймдугаар Богд Жавзандамба байв.

Энэхүү ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

"Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Даваа гарагт /2021.12.27/ давхар дээлийн асуудлаар хуралдаахаар товлоод байсан ч хойшлов.

Тодруулбал, ҮХЦ-ийн дунд суудлын  энэ өдрийн хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 33 39.1 дэх  “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх маргааныг хянан хэлэлцэх байв.

Үндсэн хууль зөрсөн гэх энэ гомдлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал, ХҮН-ын гишүүн Т.Доржханд нар гаргасан юм.

Цэц энэ маргааныг хүлээн авч, хуралдаан зарласан нь эрх баригчид  Засгийн газрынхаа бүтцийг шинэчилж,  “давхар дээл”-тэй сайд нарынхаа тоог нэмэх байв.  Түүнчлэн энэ оны эхнээс шинээр хоёр яам байгуулна. Энэ бүхэн улс төрийн хүрээнд хүлээлт үүсгээд байгаа юм.

Гэвч ҮХЦ-ийн хуралдаан хойшиллоо. Гэхдээ шинэ оны босгон дээр эрх баригч хүчний дунд давхар дээл өмсөх бужигнаан тун удахгүй эхлэх биз ээ.

УЛСЫН ИХ ХУРАЛ

Оюу Толгой ордод Монгол Улсын эрх ашгийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолыг батлав

Пүрэв гарагт /2021.12.30/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар  Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

Энэхүү тогтоолоор Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнг баталгаажуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авах зөвшөөрлийг Засгийн газарт олголоо. Ингэснээр:

-Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх,

-Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, хүчингүйд тооцох,

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах, эрчим хүч дотоодоос худалдан авах,

-“Оюу толгой” төслийн ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах,

-Оюу толгой ХХК-д ногдуулсан татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэрэг цогц асуудлыг хэрэгжүүлнэ.

Тогтоолд дурдсан тодорхой арга хэмжээнүүд бүрэн хэрэгжсэнээр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжсэнд тооцож байна.

Цар тахлын хуулийг зургаан сараар сунгалаа

УИХ-ын  мөн өдрийн чуулганы хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ -ийг хэлэлцэв.

Хэдийгээр энэ хуулийг дахин дахин сунгаж байгаад гишүүд шүүмжлэлтай хандаж байгаа ч Цар тахлын хуульд өөрчлөлт оруулах хуулийг төслийг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр ковидын хуулийг зургаан сараар сунгаж, энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр болж байна.

Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогоо УИХ-д танилцуулав

УИХ-ын чуулганы 30-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-д нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Засгийн газраас Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, "Алсын хараа-2050" хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг хэрэгжүүлэх шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барьж байна. Шинэ сэргэлтийн бодлого нь:

-Боомтын сэргэлт

-Эрчим хүчний сэргэлт

-Аж үйлдвэржилтийн сэргэлт

-Хот хөдөөгийн сэргэлт

-Ногоон хөгжлийн сэргэлт

-Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан багц асуудлаас шийдвэрлэнэ гээд Тогтоолын төсөлд эхний ээлжид  зайлшгүй өргөн барих шаардлагатай 28 хуулийн төслийг хавсаргалаа гэв.

Дэлхий даяар цар тахлаас үүдэн экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн нэн хүнд үед эдгээр асуудлын үндсэн шийдэл нь Шинэ сэргэлтийн бодлого гэж харж байна.

Монгол Улс 1992 оноос хойш цар тахлын нөлөөгөөр эдийн засаг 5.3 хувь хүртэл агшаад байгаа юм. Харин “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө гэж тооцоолжээ.

ЗАСГИЙН ГАЗАР

Айл өрхүүдийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ

Засгийн газрын хуралдаан Баасан гарагт /2021.12.30/ болж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:

-Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна. Ингэхдээ орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах  73 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэх юм.

Замын-Үүд дэх дундын бүсээс богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох цэгээс тээвэр логистикийн талбай хүртэлх богинын тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, түүнд шаардагдах зарим санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Мөн үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

-Засгийн газрын хуралдаанаас мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

НАМ, ХӨДӨЛГӨӨН

Д.Ганбат: АН удахгүй хэл амаа ололцоно

УИХ дахь АН-ын бүлгээс Даваа гарагт  /2021.12.27/ мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Оюутолгойн ажлын хэсгийн хэлэлцээр, Цар тахлын хуулийг сунгах тухай, хүний эрхийн нээлттэй сонсголын талаар хэлэлцсэн байна.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Цар тахлын хуулийн зарим зүйл заалтыг дэмжихгүй байгаа.  Хоёрдугаарт, Хүний эрхийн зөрчил сүүлийн 5-6 жилд маш их зөрчигдөж байна. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна.

Бид УИХ-ын чуулганд сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэх саналыг гаргасан. Уг сонсголыг энэ сарын 30-нд явуулъя гэдэгт АН-ын бүлэг санал нийлээгүй. Хойшлуулах саналыг тавьсан ч дэмжигдээгүй.

Тэрбээр мөн “АН-ын асуудал шилэн байдаг. Бид бүхний дотроо байдаг зүйл гадагшаа гардаг. Бугшаад байдаггүй л дээ. Бид бүхэн удахгүй хэл амаа олно” гэв.

Г.Хан

 

 

 

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.