“Шилэн дансны тухай хууль”-ийг Төрийн өмчит компаниуд мөрдөж ажиллаж буй эсэхэд “Шилэн Данс” ТББ хяналт тавьж ажиллахаар болжээ. Улсын төсвийн зарим үр ашиггүй, шударга бус зарцуулалтыг зогсоох зорилгоор Төрийн оролцоотой бүх компаниудын “Шилэн данс”-ыг нэг бүрчлэн шалгаж, алдаа зөрчлийн олон нийтэд мэдээлэх аж.
Мөн хуулийн дагуу шилэн дансаа цаг хугацаанд нь хөтөлж, ил тод нээлттэй ажилладаг Төрийн байгууллагуудыг Сар шинийн босгон дээр алдаршуулж “Шилэн Цомоор” шагнах юм байна. Үхэр жилд төрийн өмчит ямар компани санхүүгийн сахилга баттай ажиллаж, төсвийн мөнгийг хуулийн дагуу зарцуулсан бэ гэдэг нь тун удахгүй тодорхой болох нь ээ.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой ажлуудыг шилэнд буй мэт ил тод, нээлттэй болох зорилгоор 2014 онд Шилэн дансны тухай хуулийг анх баталж байсан юм.
Г.Жүгдэр