Ковид амбулатори 119 лавлах утсанд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дайчлагдан ажиллах эмч нарыг сургалтад хамруулсан байна.
ЭМЯ-ны Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяатай хамтран "Ковидын үеийн тусламж үйлчилгээ", "Ковид амбулатори 119" лавлах утасны талаар сургалт зохион байгууллаа гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.