Л.Оюун-Эрдэнэ: Хотын төвийн түгжрэлийг бууруулахад үлгэрлэж буй Нийслэлийн төр захиргааны алба хаагчдад баярлалаа

2022-1-1
630

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад энэ ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ.

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тус төвийг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, арванхоёрдугаар сарын 25-наас нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд биелүүлсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн төр захиргааны алба хаагчдад талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Төсөвт анх удаа 420 тэрбум төгрөгөөр Нийслэлийн түгжрэл, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгаж Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл бодлогоор улстөрийн шийдвэр гаргасан. Өчигдөр УИХ-аар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д хотын түгжрэлийг шийдэх хөгжлийн төслүүд тусгагдсан. Тухайлбал, Хөшигийн хөндийг түшиглэсэн дагуул хот байгуулж, эдийн засгийн хөгжлийн бүсүүдийг бий болгоно. Ирэх жилээс Богдхан төмөр замын ажил эхэлнэ. Энэ мэт Улаанбатар хотын түгжрэлийг шийдэх ажлуудыг он гараад эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид Улаанбаатарт тэмүүлэх тусам үнэтэй, хөдөөд тэмүүлэх тусам дэмжлэгтэй байх бодлого барьж төвлөрлийг сааруулна. Хотын төв хэсгийн түгжрэлийг сааруулах ажилд Нийслэлийн удирдлага, алба хаагчид өөрсдөө үлгэрлэж буйд талархаж байна” гэв.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар /2021.12.31/ Нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармаг руу нүүлгэх 282-р тогтоолын хэрэгжилтийг Ерөнхий сайд сайшааж, Засгийн газрын 22-р тэмдэглэлд тусгасан. Тус тэмдэглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт энэ үеэр гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улсын Их Хурал, Засгийн газар Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж буйд талархал илэрхийлээд “Хотын асуудлыг шийдэхэд ганц өрсөлдөгч нь цаг хугацаа. Тиймээс бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө 2022 онд хурдтай эрч хүчтэй ажиллана” гэлээ.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу орчимд авто замын түгжрэл хамгийн их байдаг. Үүний нэг шалтгаан нь төрийн захиргааны барилга, байгууламжууд хотын төвдөө төвлөрсөнтэй холбоотой гэх судалгаа бий. Тиймээс хотын захиргааны зарим салбар, нэгжүүд эхний ээлжинд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны шинэ байр руу нүүгээд байна. Үүнтэй холбоотойгоор Яармаг орчмын автозамын ачаалал нэмэгдэхийг тооцож, түгжрэлийг сааруулах хэд хэдэн ажил эхэлж байгааг Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Яармагт байрлаж буй нийслэлийн захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блок, нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлааар нийслэлийн 6 агентлагийн 400 гаруй алба хаагч А блокт байрлаж байна. Барилгын В, С блокийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.