ЕРТӨНЦ: Коронавирустэй хоёр жил: Омикроны тархалт ба тахал дуусах найдвар

2022-1-1
2031

Одоогоос яг хоёр жилийн өмнө Хятадын эрх баригчид үл мэдэгдэх өвчний дэгдсэн тухай ДЭМБ-д мэдэгдэж байв.

Харин энэ өнгөрсөн хугацаанд дэлхий дээр 285.5 сая гаруй хүн халдвар авсаны 5.4 сая гаруй нь нас баржээ. Цар тахлын голомт дэлхийн нэг хэсгээс нөгөө рүү удаа дараа шилжсэн. Одоо  АНУ болон Баруун Европын орнуудад яг 2020 оны сүүлчээр байсан шигээ халдварын тархалт дээд цэгтээ хүрч байна.  Дэлхийд нийтдээ 1 сая гаруй хүн халдвар авсан 42 улс байгаагийн бараг тал хувь нь Европт байна. Гэтэл халдварын  хамгийн анхны дэгдэлт бүртгэгдсэн Хятад улс халдварын тоогоороо бүр 109-р байрт эрэмбэлэгдэж байна. 

Өвчлөл, нас баралтаараа (53.7 сая орчим халдвар авсан, 821 мянга гаруй хүн нас барсан) АНУ тэргүүлж байна. Орос улс халдварын тоогоор (10.5 сая) тавдугаарт, нас барсан хүний ​​тоогоор (307 мянга) дөрөвдүгээрт ордог.

Ерөнхийдөө тахлын хоёр дахь жилд хүн амын өвчлөл, нас баралт эхний жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн нь "дельта" ба "омикрон" гэсэн хоёр шинэ  омог бий болсонтой холбоотой юм. Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейюс халдварын "шинэ тохиолдлын цунами" гарч болзошгүй талаар санаа зовж байгаагаа анхааруулав. Үүний зэрэгцээ зарим шинжээчид тахал 2022 онд дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлж байна.

Өвчлөл, нас баралт

Царт тахлын эхний жилд дэлхий дээр 83 сая орчим хүн, хоёр дахь жилд 200 сая гаруй хүн халдварласан нь  энэ жилийн байдлаар өвчлөл 1.8 дахин нэмэгдсэн байна.

2021 оны туршид Европын бараг бүх орнууд халдварын дээд хэмжээгээ удаа дараа шинэчилсэн. Энэ хугацаанд тус бүс нутагт халдвар авсан нийт хүний ​​тоо 28 саяас 99 сая болж нэмэгджээ.

Ази тивд хамгийн өндөр өвчлөл Энэтхэг, Иран, Пакистан, Турк, Израиль, Йордан, Малайз, Индонез, Филиппинд ажиглагдсан байна. Тайланд, Вьетнам, Японд ноцтой дэгдэлт гарсан тул нэг жил хагасын хугацаанд халдварын тархалтыг амжилттай дарж байсан эдгээр улс нэг сая гаруй халдвартай улсын  тоонд оров.

Африкийн орнуудаас Өмнөд Африкт (3.4 сая) хамгийн их халдвар авсан нь 12-р сард коронавирусын дөрөв дэх давалгаа эхэлсэнтэй холбоотой.

2021 онд дэлхийн хэмжээнд нас барсан хүний ​​тоо бараг гурав дахин нэмэгджээ. Түүнчлэн тахлын эхний жилд нас баралтын түвшин Европын орнууд болон АНУ-д илүү ажиглагдаж байсан бол хоёр дахь жилдээ Латин Америкийн улс орнуудад (Бразил, Мексик, Перу, Аргентин, Колумби) эрс нэмэгджээ. Түүнчлэн Энэтхэг, Иранд мөн ялгаагүй нэмэгджээ. 

Харин  Европын холбооны орнуудад нас баралтын түвшин 2020 онтой харьцуулахад хэд дахин буурсан байна. Мэргэжилтнүүд үүнийг хүн амын дунд вакцинжуулалт өндөр байгаатай холбон тайлбарлаж байна.

Вакцинжуулалт
Европын холбооны орнууд 2020, 2021 оны зааг дээр хүн амаа коронавирусын эсрэг вакцинжуулж эхэлсэн. АНУ, Их Британи, Израильд энэ нь нэг сарын өмнө эхэлж байв. Бусад улс орнууд вакцинжуулалтын кампанит ажлаа нэлээд хожуу буюу хавар, зарим нэг нь бүр бүр өнгөрсөн  зунаас эхэлсэн.  

Одоогоор дэлхийн хэмжээнд Оросын Sputnik V, Sputnik Light, Эпиваккорона, Ковивак, Америкийн Pfizer концерн болон Германы түнш BioNTech, Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургууль, Хятадын компаниудын бэлдмэл зэрэг 15-аас доошгүй вакциныг хэрэглэж байна. 

ТАСС-ын тооцоолсноор дэлхийн хэмжээнд коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн нийт  хүний тоо 9 тэрбумыг даваад байгаа бөгөөд тэдний талаас илүү хувь нь Хятад, Энэтхэг, АНУ гэсэн гурван улсад хамрагдаж байна.

АНЭУ болон Мальдив улсад вакцин хийлгэхийг зөвшөөрсөн бараг бүх оршин суугчид  хамрагдсан бөгөөд Камбож, Кубад дор хаяж  хүн амын 90 гаруй хувь нь эхний тундаа хамрагджээ. Иргэдийн 80 гаруй хувь нь вакцинд хамрагдсан орнуудын тоонд Сингапур, Бруней, Португал, Чили, Хятад, Мальта, Өмнөд Солонгос, Катар, Испани, Аргентин, Канад, Дани, Итали, Япон зэрэг улс багтжээ. ОХУ-д коронавирусын эсрэг тэмцэх холбооны шуурхай штабын мэдээллээр ковидоос хамгаалах сүргийн  дархлааны түвшин 61.8 хувьтай байна.

Шинэ давалгаа

Өнгөрсөн намрын сүүлчээс зарим оронд коронавирусын шинэ давалгаа эхэлж, өмнөхөөсөө хэд дахин хурдтай тархаж байна. 

Хүн амын 63 хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан АНУ-д 24 цагийн дотор 500 мянга гаруй халдвар илэрсэн. Францад өдөрт 200 мянга гаруй, Их Британид 180 мянга гаруй, Итали, Испанид бараг 100 мянга гаруй халдвар авсан хүн бүртгэгдэж байна. Эдгээр нэр дурдсан улс орнуудын хүн амын 70 гаруй хувь нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гэдгийг санаарай.

Мэргэжилтнүүд үүнийг коронавирусын омикрон омгийн хурдацтай тархсантай холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь "дельта"-аас хамаагүй илүү хурдан халдварладаг онцлогтой. Саяхан Өмнөд Африкт бүртгэгдсэн Omicron  хувлбар нь олон оронд тархаад байгаа бөгөөд АНУ, Их Британи, Нидерланд болон бусад хэд хэдэн улсад давамгайлах болсон. 

Нөхцөл байдал ингэж хүндэрч байгаагаас  эрх баригчид  яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байна. Ялангуяа Францад вакцины үр нөлөө нь эхний үе шатанд төсөөлж байснаас хурдан суларч байна гэж үзсэн.  

Одоогийн байдлаар хамгийн түгээмэл ойлголт бол вакцинжуулалт нь өвчнөөс 100% хамгаалдаггүй, харин хөнгөн, үхэлд хүргэхгүй байх баталгаа юм. Европын орнуудад хүнд өвчтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх түвшин, ковидоор нас баралтын түвшин ерөнхийдөө энэ хандлагыг баталж байна.

Цар  тахлын төгсгөл ирнэ гэж найдаж байна

АНУ болон Баруун Европт өвчлөлийн түвшин хэт өндөр байгаа, мөн омикрон омгийн тархалт зэргээс мэргэжилтнүүд коронавирусын тахлын цаашдын талаар таамаглал гаргахаас эмээж байна. Тэдний зарим нь "омикрон" нь илүү халдвартай боловч үхэл багатай гэж үздэг тул өргөн тархалт нь сүргийн дархлааг хурдан тогтооход тус  нэмэр оруулна гэж үзэж байна. Гэсэн хэдий ч ихэнх шинжээчид омикроныг хангалттай судлаагүй байгаа тул ийм мэдэгдэл хийх үндэслэл хараахан байхгүй гэж үзэж байна.

Энэ нөхцөл байдлыг ДЭМБ-ын тэргүүн мөн онцолжээ. Түүний хэлснээр, омикрон хувилбар нь өвчний хүндрэлийн хувьд хөнгөн байж болох ч энэ нь илүү халдвартай гэдгийг дутуу үнэлж болохгүй. Халдвар ихсэх нь эмнэлэгт хэвтэх, нас барах тоог нэмэгдүүлдэг. Тэр ч байтугай халдварын  "цунами"  үүсч магадгүй талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Гэсэн хэдий ч олон хүн 2022 онд тахлын төгсгөл болно гэж найдаж байна. Тэдний нэг нь ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко юм. Гэхдээ үүний тулд түүний хэлснээр тахалтай тэмцэхэд хүн бүрийн оролцоо зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: Итар-ТАСС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.