ТАНИЛЦ:2022 оны Монголын томоохон бүтээн байгуулалтууд

2022-1-1
5794

2022 он гарлаа. Энэ бол эрх баригчдын хувьд амлалтаа хэрэгжүүлэх цаг хугацааны хамгийн үнэ цэнтэй мөчлөг.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Шинэ сэргэлтийн бодлогоо УИХ-д өргөн барьсан. Энэ тогтоол удахгүй УИХ-аар батлагдана.

Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа -5.3 хувь хүртэл агшчихаад байгаа үед Шинэ сэргэлтийн бодлогыг сөргүүлэн тавьж байна. Зорилго нь Монгол Улсын хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс болсон суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлуудыг шийдвэрлэх явдал.  Үүнийг  бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллоос харахад их том амбиц.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төсөл нь 6 бүлэг, 23 зорилго, 263 арга хэмжээг тусгаад байна. Тодруулбал:

ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ 2022 ОНД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, 250 км тусгай зориулалтын авто зам, Өмнөговь аймгийн Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км тусгай зориулалтын авто зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж, цахилгаанаар цэнэглэх 20 цэг, хийгээр цэнэглэх 10 станц байгуулна.

Ерөнхий сайд саяхан  Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ гэдгээ хэлсэн.  

Ингэснээр  цаашид 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.

АЛТАНБУЛАГ-ЗАМЫН-ҮҮДИЙН ХУРДНЫ ЗАМ

Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх бөгөөд цаг хугацааны хувьд ойрын үед гэсэн тодотголтойгоор яригдаж байна.   

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН 90 МВТ-ЫН, ТАВАНТОЛГОЙН 450 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ

Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ.

Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор Эрдэнэбүрэнгийн 90 МВтын усан цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтыг  2022 онд эхлүүлнэ.

 Дулааны II цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн хийн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, Чойр-Сайншанд 230 км урттай 220 кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлнэ.

Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгахаар зорьж байна.

Цаашид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байгаа.  

ДАРХАН СЭЛЭНГИЙН БҮСИЙН  ХАР ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОР БОЛОН БУСАД

Гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр улс орны хөгжлийг ярих нь өрөөсгөл. Тиймээс Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор болон Газрын тос дамжуулах хоолой барих ажлыг үргэлжлүүлнэ.

Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байна.

Энэ таагүй зураглалыг өөрчлөхийн тулд Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор үйлдвэрлэл, технологийн парк, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологийн катодын зэсийн үйлдвэрийг барьж, байгуулна.

ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАХ АЖЛЫГ 2022 ОНД БАГТААН ЭХЛҮҮЛНЭ

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлнэ.

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЧӨЛӨӨТ БҮС, ДАГУУЛ ХОТ

Мөн үүнтэй зэрэгцэн  Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн энэ жил жил эхлүүлэхээр тусгаж байгаагаа Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд   мэдээлсэн.

“ЗАЛУУС” ХОРООЛОЛ БА 10 АЙМГИЙН ДУЛААНЫ СТАНЦ

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг барьж, “Ногоон нуур 1,008 айлын орон сууц төсөл” хэрэгжиж, “Залуус-1” орон сууцны хорооллын зураг төсөл, инженерийн бэлтгэл ажил хангагдаж, 10 аймгийн төвд дулааны станц, дулааны шугам, сүлжээ, дулаан түгээх төв шинээр баригдаж, 11 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

ТҮГЖРЭЛИЙГ БАГАСГАХ ТУЛГУУРТ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлээс төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилийн хөрөнгөтэй  дүйцэж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Ийм шахуу зорилттой байгаа энэ ажлыг 2022 оноос эхэлж барьж байгуулахаар төлөвлөж байна.

ИХ ТОЙРУУ ХУРДНЫ ЗАМ 72 КМ УРТТАЙ

Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг энэ оноос эхлүүлэхээр тусгаад байна.

БОГДХАН ТӨМӨР ЗАМ

Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Бүтээн байгуулалтын ажил 2022 онд эрчимтэй үргэлжилнэ. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх учиртай.

 “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” МОНГОЛД ЮУ ӨГӨХ ВЭ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө.

Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана.

Г.Хан

 

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.