Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэсдэг тул айл өрхийн хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Үүнд:
- Гэр хороололд амьдардаг айл өрхийн -350кВцаг хүртэлх
- Орон сууцанд амьдардаг өрхийн- 250 кВт цаг хүртэлх цахилгааны хэрэглээний үнийг ЗГ-аас хариуцан хэрэглэгчийн өмнөөс төлөхөөр шийдвэрлэлээ.
Орон сууц, гэр хороололд амьдардаг өрхүүдийн дундаж хэрэглээг гаргаж, 250, 350 кВт цаг гэсэн хязгаарыг тавьсан. Дундаж хэрэглээгээр нь тооцвол энэ удаад нийт хэрэглэгчдийн 73 хувь нь цахилгааны төлбөрөө бүрэн хариуцуулахаар байна. Үүнээс давсан хэрэглээний төлбөрөө айл өрхүүд өөрөө хариуцна.
Ахуйн хэрэглээний төлбөрийг төрөөс хариуцах 6 сарын хугацаанд 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцахаар болсон гэв.