Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Коронавируст халдварын омикрон халдвараас сэргийлэхэд зориулан 5.6 тэрбум төгрөг, Эрээн боомт дахь ачааг татан авахад зориулан 3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах шийдвэрийг өнөөдөр гаргасан" гэдгийг хэллээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах ажлыг 2022 оны 1-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал нэмэгддэг учир энэ удаад төрөөс даах хөнгөлөлтийг:
- Гэр хорооллын айл өрхийн -350кВцаг
- Орон сууцанд амьдардаг өрхийн- 250 кВт цаг хүртэлх цахилгааны хэрэглээг төрөөс хариуцахаар шийдвэрлэлээ.