Өнөөдөр оны сүүлчийн өдөр. Энэ өдөр айл бүр баярын ширээгээ амтат бялуугаар чимдэг. Харин өнөөдөр баярын бялуу хомсдолтой байна. Түүнчлэн үнэ өссөн бөгөөд “шаг”-ийн худалдааны үнэ тэнгэрт хаджээ. Тухайлбал дотооддоо баярын бялуу үйлдвэрлэгчид ачаалал ихтэй урт дараалал үүссэн байна.
Баярын бялууг дамлаж зарж байгаа хувь хүмүүс дэлгүүрийн лангуун дээрх үнийг 2 нугалж зарж байгаа асуудлууд байна.
Тодруулбал хэдхэн хоногийн өмнө 40-50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бялуу өнөөдөр 70-80 мянган төгрөг болж өсчээ. Үүнд иргэд бухимдалтай хандаж байгаа бөгөөд худалдаачдын зүгээс Замын-Үүд эрээний боомт хаалттай байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна гэдгийг хэлж байна.
Б.Эрдэнэ