-NBC: Байден, Обама, Зукерберг нарыг алахаар төлөвлөж байсан этгээд Айова мужид саатуулагджээ-
АНУ-ын Айова мужид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама, Facebook (Meta) сүлжээг үндэслэгч Марк Зукерберг нарын амийг хөнөөхөөр төлөвлөж байсан зэвсэгт этгээдийг баривчилжээ.
Энэхүү сэжигтэн этгээд нь Калифорни дахь нэгэн супермаркетийн ажилтан Куачуа Бриллион Сионг /Kuachua Brillion Xiong/ хэмээх 25 настай залуу бөгөөд одоо шоронд хоригдож байгаа юм. Эрх баригчид энэ хүнийг АНУ-ын экс ерөнхийлөгчийг заналхийлсэн гэж буруутгажээ.
Түүнийг замын эргүүлийн ердийн шалгалтын үеэр баривчилжээ. Түүний машинаас AR-15 буу, сум, цэнэглэсэн магазин, хуяг, эмнэлгийн анхны тусламжийн хэрэгсэл зэрэг зүйлс олдсон байна.
Гэмт этгээдийн ярьснаар тэрээр "эрх мэдэлтэй хүмүүсийг алахын тулд" Цагаан ордонд очихоор төлөвлөж байжээ. Сионг мөн мөрдөн байцаагчдад барилгын зургийг үзүүлж, нэвтрэх боломжтой гэжээ.
“Хэрэв цагдан хорихоос суллагдвал тэр даруй Цагаан ордон руу явж, төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж тэр хэлсэн байна. Сион Калифорни руу буцаж ирэхгүй гэж хэлсэн, учир нь тэр Цагаан ордонд бузар чөтгөрүүдийн эсрэг тэмцэж байгаад үхэх төлөвлөгөөтэй гэдгээ" хэлсэн тухай шүүхийн баримт бичигт дурджээ.
Эх сурвалж: Лента.ру