Унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг хэрэгжүүлэх талаар Засаг даргад үүрэг өглөө

2021-12-30
332

Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх UBIKE төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх зорилгоор 2018  онд Улаанбаатар хотын Захирагч болон “Никель Ганба” ХХК хооронд гэрээ байгуулсан.

Гэвч тус компанийн зүгээс гэрээний нөхцөлийг мөрдөн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлжээ.  Гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулахаас гадна мөн гэрээнд заасан бусад нөхцөлийг хамтран хэрэгжүүлэх талаар хүсэлтэд тусгасан байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ эрхлэх нь  авто замын түгжрэлийг багасгах, агаар хөрсний бохирдлыг бууруулахад эерэгээр нөлөөлөх тул тухайн асуудлыг судалж, санал дүгнэлт  боловсруулах Ажлын хэсгийг энэ оны есдүгээр сард байгуулсан юм. “Никель Ганба” ХХК-ийн зүгээс гэрээний 4.1 дэх заалт  буюу унадаг дугуйн түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхой мөнгөн дүнгээр нь тусгасан ба зөвхөн төсөл санаачлагч буюу Улаанбаатар хотын Захирагчаас зөвшөөрөл авсны үндсэн дээрээс төлбөрийн нөхцөлд өөрчлөлт  оруулж болох  заалтыг өөрчлөх хүсэлтэй байгаа аж.

Тодруулбал, тус компанийн үйл ажиллагааны зардал нь түрээсийн төлбөрөөс илүү гарч, алдагдалтай ажиллах болсон байна. Иймд түрээсийн төлбөрөө төсөл хэрэгжүүлэгч өөрөө тогтоох эрхийг гэрээнд тусгах эсвэл алдагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн төсвөөс татаас авах талаар хүсэлтдээ дурджээ. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт  хүрээлэн, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, Маршалын гүүрний дугуйн зам, Зайсангийн гүүрний дугуйн зам, Өглөөний гудамж зэрэг 5 байршил тус бүрд 400 м/кв талбай бүхий унадаг дугуйн зогсоол, дугуйн зам дагуух 80 байршилд 16 м/кв талбай бүхий дугуй түрээсийн цэг байршуулах зөвшөөрлийг шат дараатай олгохыг хүсчээ. 

Түүнээс гадна  өмнө нь байгуулсан болон цаашид шинээр байгуулах унадаг дугуйн зогсоолуудад өөрийн хөрөнгөөр зар сурталчилгааны самбар байршуулах зөшөөрөл авах мөн  боломжит  байршил дахь зогсоолуудад нэмэлт  орлого  олох  үйлчилгээ /кофе шоп/ эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн байна.

Харин эцэст нь дугуй түрээслэгчдийн тоо огцом өссөнтэй холбоотойгоор богино хугацаанд шаардагдаж байгаа хэрэгцээг нөхөх зорилгоор 1000 дугуй үйлдвэрлэх санхүүжилтийг шийдвэрлэж өгөх зэрэг хүсэлт ирүүлснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв.

Ажлын хэсгийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ахалсан бөгөөд тэрбээр “Хөрөнгө оруулалт хийхээс бусад саналыг дэмжсэн” гэсэн юм. Улмаар Тэргүүлэгчдээр уг асуудлыг хэлэлцэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тэмдэглэлээр үүрэг өглөө.  






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.