Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны тогтоолын хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжив

2021-12-30
331

Налайх дүүрэгт арматур төмрийн үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ оны наймдугаар сард байгуулсан. Ажлын хэсгийг төлөөлөгч М.Говьсайхан ахалсан  бөгөөд тэрбээр өнөөдөр  төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар боловсруулсан холбогдох санал, дүгнэлтээ өнөөдөр  Тэргүүлэгчдэд танилцууллаа.  

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 100 дугаар тогтоолоор “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-ийн эдэлбэр газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-ийн цахилгаан хангамж, дэд станцын барилгын ажил дуусаагүй, мөн паркийн эдэлбэр газрын зэргэлдээ байрлалд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, агуулахын аюулгүйн бүстэй давхацсан зэрэг шалтгаанаар Тэргүүлэгчдийн 2018 оны 100 дугаар тогтоол хэрэгжих боломжгүй болжээ. 

Ажлын хэсгийн ахлагч М.Говьсайхан хэлэхдээ “100 дугаар тогтоолын дагуу “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн  арматур төмрийн үйлдвэрийг “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-руу нүүлгэн шилжүүлэх ажил хангагдаагүй. Тиймээс тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэл явуулах хэмжээний хүчин чадалтай болох, мөн ойр орчмын тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, агуулахын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн аюулгүйн  бүс, газар олголтын асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар тогтоолын төсөл хэрэгжих хугацааг сунгах саналтай байна” гэв.  Улмаар Ажлын хэсгийн саналыг Тэргүүлэгчдийн олонх нь дэмжсэн юм.  






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.