Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021-12-30
708

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.30) хуралдаан 13 цаг 38 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав. 

Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын даргын 2021 оны 05 дугаар сарын 04-ний  өдрийн 32 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. 

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Тогтохсүрэн танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан, нараас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, дүрмийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлснийг онцлоод Ажлын хэсгийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу төслийн 4.5, 4.6 дахь хэсгийг гүйцээн боловсруулах, мөн төслийн 7.4 дэх хэсэгт найруулгын шинжтэй засвар хийх зэрэг чиглэл өгсөн тул төслийн холбогдох заалтаар зарчмын зөрүүтэй 1 санал бэлтгэн, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулга, нэр томьёо жигдлэх зэрэг засвар, өөрчлөлтийг хийж, төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэж байлаа. 

Ажлын хэсгийн танилцуулга болон тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй  нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.